ДЭЛХИЙ

Жо Байден Мауи мужид очиж, дэмжлэг үзүүлэв

Энэ сарын эхээр гарсан түймрийн улмаас нийт 850 хүн сураггүй алга болсон гэж Мауи мужийн захирагч мэдэгдэв.

Хотын дарга Ричард Биссен 114 хүн нас барсан гэж мэдээлэв. Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден нар Хавайн арлын баруун хэсэгт дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас амьд үлдсэн хүмүүсийг тайвшруулахаар Мауид очсон юм.

Ирснийхээ дараахан Жо Байден "Эдгээр хохирол нь гэр бүл, нийгэмд хэчнээн гүнзгий нөлөөлж байгааг ойлгож байна. Мөн хохирлыг  юу ч орлож чадахгүй гэдгийг би мэднэ. Мауид болсон энэхүү эмгэнэлт явдлаас ангижрах, сэргээн босголтонд туслахын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Холбооны Онцгой байдлын агентлаг (Фема) нүүлгэн шилжүүлсэн хүмүүст хэдэн арван мянган хөнжил, хоол өгсөн бөгөөд АНУ-ын Орон сууц, хот байгуулалтын яам Лахайна хотын оршин суугчдыг түр хоргодох байрнаас орон сууцанд шилжүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор ус, хоол хүнс, хөнжил зэрэг яаралтай тусламжийг оршин суугчдад хялбархан тарааж байгаа ч урт хугацааны тусламжийн хөтөлбөрт хамрагдахад нь туслах гар утас, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд түймэрт шатсан нь бэрхшээл учруулж байна юм.

Цагаан ордны мэдээлснээр, Холбооны 1000 гаруй албан тушаалтан хээрийн түймрийг унтраахаар Хавайд ажиллаж байна. Тус улсын засаг захиргаа гамшигт нэрвэгдсэн гэр бүлүүдэд 8 сая гаруй долларын тусламж үзүүлжээ.

Мөн Байден Тахо нуурт амарч байхдаа албаны хүмүүстэй байнга утсаар холбогдож, ой хээрийн түймрийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл авч байсан гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Theguardian

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button