ДЭЛХИЙ

Фүкүшимагийн усыг пүрэв гарагаас эхлэн далай руу цутгана

Япон пүрэв гарагаас /2023.08.24/ эхлэн Фүкүшимагийн реакторыг хөргөхдөө ашигласан 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг далайд цутгаж эхэлнэ гэж мягмар гарагт /2023.08.22/ мэдээлжээ.

Тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида мягмар гарагийн өглөө мэдэгдэл хийхдээ “Цөмийн энерги зохицуулалтын газраас газраас баталсан төлөвлөгөөний дагуу усыг цутгах ажлыг хурдан бэлтгэхийг Токиогийн цахилгаан эрчим хүчний компаниас хүссэн. Цаг агаарын нөхцөл байдал таатай байвал 8-р сарын 24-нд усыг цутгаж эхлнэ” гэсэн аж.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдээлснээр пүрэв гарагаас эхлэн 17 хоногийн хугацаанд 7800 шоо метр усыг эхний ээлжинд цутгах юм.

Энэ усанд литр тутам 190 беккерель агуулах бөгөөд ДЭМБ ундны усанд литр тутамд 10,000 беккерелиэс бага цацраг идэвхтэй байж боно гэж үздэг байна. Беккерель нь цацраг идэвхийг хэмжих нэгж юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button