Рианна хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Дуучин Рианна ийнхүү хоёр хүүхдийн ээж боллоо.
Рианна болон реппер A$AP Rocky нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай ойрын эх сурвалжууд баталж байна. Хосууд анхны хүүхдээ RZA нэрлэн хүү гэдгийг нь зарлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүйг хоёр дахь удаагаа жирэмсэн болсноо Super Bowl-ийн шоуны үеэр зарласан.
Рианна энэ оны 2-р сард хийсэн тоглолтынхоо үеэр биедээ таарсан комбинезон өмссөн байсан нь жирэмсэн гэдгийг нь илтгэсэн юм.
Харин анхны хүүгийнхээ нэрийг продюсер, реппер RZA ("Ризза" гэж нэрлэдэг)-д хүндэтгэл үзүүлж түүний нэрээр нэрлэсэн байдаг. Одоо хоёр дахь хүүхдээ хэн гэж нэрлэх нь олны сонирхлыг татсаар байгаа билээ.
Өнгөрсөн сард Рокки хүүхдийнхээ живхийг авахаар явах замдаа шүтэн бишрэгчид болон папараццичдад хөөгдсөн агшин шуугиан тарьсан. Тэрээр дэлгүүрийн тавиур дээрээс нэг боодол живхийг шүүрэн авсан нь дуранд өртөж байсан билээ.

Эх сурвалж: People.com
Б.ХУЛАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.