ДЭЛХИЙ

БНСУ агаарын довтолгооноос хамгаалах сургуулилт хийнэ

БНАСАУ цөмийн болон пуужингийн аюулаар заналхийлж байгаа энэ үед Өмнөд Солонгос ийнхүү зургаан жилийн дараа анхны агаарын довтолгооноос хамгаалах сургуулилтыг лхагва гарагт /2023.08.23/ зохион байгуулах юм байна.

Энэхүү сургуулилт нь Хойд Солонгосын довтолгоо болон бусад болзошгүй нөхцөл байдалд үзүүлэх хариу арга хэмжээг сайжруулах зорилготой юм. Энэ нь Өмнөд Солонгос, АНУ-ын цэргүүд хамтарсан Өлчигийн сургуулилттай зэрэгцэн жил бүр зохион байгуулдаг Өлчи хотын иргэний хамгаалалтын сургуулилалтын гол хэсэг аж.

Мөн 14:00 цагт агаарын довтолгооны дуут дохио дуугарч, дохиолол буурахаас 15 минутын өмнө хүмүүсийг гудамжнаас холдохыг уриалж байгаа юм. Явган зорчигчид зориулалтын хоргодох газар луу явах ёстой гэжээ. 500 орчим супермаркет, кино театр болон бусад олон нийтийн үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх юм байна. Гагцхүү эрүүл мэндийн байгууллагууд,нийтийн тээвэр л хэвийн ажиллана.

Өлчи хотын иргэний хамгаалалтын сургуулилтыг хамгийн анх 1969 онд Хойд Солонгосын командосууд Сөүл дэх ерөнхийлөгчийн ордон руу дайрсны дараа эхлүүлсэн ажээ. Одоогоор 52 сая хүн амтай тус улсын хэмжээнд 17 мянга орчим хамгаалалтын байр бий болоод байна.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button