ДЭЛХИЙ

Саран дээр Энэтхэгийн "Pragyan" робот 14 хоног ажиллаад буцна

Саран дээр газардсан дөрөв дэх улс Энэтхэг болсон нь дэлхийн анхаарлыг татаж байна. “Chandrayaan-3” сансрын хөлөг наймдугаар сарын 23-ны өдөр саран дээр амжилттай газардсан юм. Өмнө нь 2019 онд Энэтхэг улс мөн ийм оролдлого хийсэн. Гэвч “Chandrayan-2” хөлөг хөөрөөд удалгүй сүйрсэн байдаг.

Энэхүү баярт үйл явдлын талаар БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди “Бидний түүхэн амжилт бүх хүн төрөлхтөнд хамаатай. Бусад улс орнуудын ч ирээдүйд сарыг зорих төлөвлөгөөнд тусална” гэж хэлжээ.

“Chandrayan-3” хөлгийн араас нарны эрчим хүчээр ажилладаг “Pragyan” хайгуулч робот саран дээрх ажлаа эхлүүлнэ. Тэр 14 өдрийн турш ажиллаад дэлхийд буцаж ирэх юм. Дэлхийн хувьд 14 өдөр гэдэг саран дээр нэг өдөртэй тэнцдэг.

"Pragyan" 26 кг жинтэй. Санскритээр "Мэргэн ухаан" гэсэн утгатай үг юм байна. Тэр сарны хөрс, усны нөхцөл байдалд судалгаа хийх даалгавартай.

Саран дээр өмнө нь АНУ, ЗХУ, БНХАУ гэсэн том гүрнүүд газардсан байдаг. Цөмийн зэвсэгтэй, эдийн засгийн хэмжээгээр дэлхийд тавд бичигдэж буй БНЭУ улмаар ирээдүйн том тоглогч гэдгээ батлан харууллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button