ДЭЛХИЙ

"Огцом унахаас өмнө онгоцонд ямар нэг асуудал үүсээгүй"

Вагнер хувийн цэргийн компанийн удирдагч Евгений Пригожин онгоцны ослоор амиа алдсан хэмээн албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард Вагнер бүлэг бослого гаргасны дараа усанд хаясан чулуу мэт чимээгүй байсан юм.

Нислэгийн хяналтын сайтуудаас харвал түүний сууж явсан “Legacy 600” онгоц осол болохоос 30 секундийн өмнө радарт ямар ч асуудал тулгараагүй мэт явж байгаад гэнэт огцом доошилж эхэлжээ. Нэрээ нууцалсан зарим эх сурвалжууд Оросын хэвлэлүүдэд онгоцыг пуужингаар буудаж унагаасан гэж хэлсэн байна.

Дэлхийн бүх газарт нисэж буй онгоцнуудыг хянадаг “Flightradar24” сайтын ажилтан Иан Петченик онгоц гэнэт эгц доошоо унаж эхэлсэн гэв. “Legacy 600” онгоц 8500 метрийн өндөрт нисэж яваад 30 секундын дотор 2400 метр унасан байна. Петченик "Юу ч болсон бай, маш хурдан болж өнгөрч. Огцом унаж эхлэхээс нь өмнө энэ онгоцонд ямар нэгэн асуудал тулгарсан гэсэн шинж тэмдэг байгаагүй" гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТЭГЭЭД ОДОО ЭНЭ ОРОС ҮХЧИХЛЭЭ ҮХЭР МОНГОЛНУУДАД ЯМАР ХАМАА БАЙНАА ҮХЭЭ Л БИЗ БЫСДА ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭГЭЭЧ ХАРИН СААРАЛ ОРДНЫ ДЭЭДСҮҮД ИНГЭЭД УВАН ЦУВААД ҮХЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button