ДЭЛХИЙ

Осолдсон онгоцонд Пригожин сууж явсныг генийн шинжилгээгээр тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2023.08.23) ОХУ-ын Агаарын тээврийн алба Вагнер бүлгийн дарга Евгений Пригожиныг онгоцны ослоор нас барсан гэж мэдээлсэн билээ. Уг мэдээ цацагдсаны дараа түүний үхэл гаднын нөлөөтэй байсан уу эсвэл Пригожин үнэхээр амь үрэгдсэн үү гэх таамаглалууд хүмүүс дэвшүүлсэн.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн ослоор нас барсан 10 хүний нэг нь Пригожин байсан гэдгийг Оросын шинжээчид генетикийн шинжилгээ явуулсны эцэст баталсан байна. Мөн Вагнер бүлгийг үүсгэн байгуулагчдын нэг, Пригожины баруун гарын хүн гэгддэг Дмитрий Уткин тус ослоор нас барсан гэдгийг шинжилгээгээр баталжээ.

Одоогийн байдлаар тэдний сууж явсан “Embraer Legacy 600” онгоц юуны улмаас осолдсон гэдгийг албаны хүмүүс тогтоогоогүй байгаа юм. Гэхдээ Пригожины үхэл гаднын нөлөөтэй байх магадлал их. Учир нь онгоц осол гарахаас 30 секундийн өмнө ямар нэгэн асуудалгүй нисэж явсан, дээрээс нь гэрчүүд ослын өмнө дэлбэрэлт сонссон гэх баримтууд түүний үхэл гаднын нөлөөтэй байх магадлалтайг харуулж байгаа юм. Мөн Пентагон онгоцыг дотор нь үүссэн дэлбэрэлтийн улмаас сүйрсэн байх магадлал маш өндөр гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button