Нийгэм мэдээ
Кембрижийн хөтөлбөртэй "Гурван тамир" сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ

22 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн "Гурван Тамир" хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Тус сургууль нь Нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний сургуулиар 2009, 2012, 2013 онуудад 3 удаа, Нийслэлийн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар 2014 онд тус тус шалгарч байв.
2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан олгож байгаа юм.
Сургалтыг Монгол, Англи хэл бүхий хос хэлний хөтөлбөрөөр явуулдаг.
Мөн олон улсын хөтөлбөрийн хажуугаар хоёр дахь гадаад хэл болгон Хятад хэлийг судлах боломжтой байдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.