5000 жилийн түүхтэй бэкгамон хөлөгт тоглоомыг Монголд худалдаалж эхэлжээ
Дэлхий даяар хамгийн эртний хөлөгт тоглоомнуудын нэг облох бэкгамоны хөгжил нэмэгдэж буй. Тэгвэл дэлхийн оюун ухааны спортын төрөлд хамаарах эл тоглоомыг манай улсад худалдаалж эхэлсэн байна.
Энэ тоглоом нь стратеги болон тактикт суурилах бөгөөд нүүдлээ төлөвлөх өрсөлдөгчийнхөө үйлдлийг урьдчилан таамаглах, тактикийн шийдвэр гаргахад сургадаг тоглоом юм. Түүнчлэн магадлалын шинжилгээ хийх аргад суралцуулж, таниулдаг байна.
Олон улсын судлаачид энэ тоглоом нь тэвчээр, ялагдлыг нигүүлсэлтэйгээр хүлээн авах чадварыг хүүхдэд багаас нь төлөвшүүлдэг хэмээн үздэг байна. Энэ тоглоом нь байнгын төвлөрлийг шаарддаг бөгөөд өрсөлдөгчийнхөө хөдөлгөөнийг дагаж, өөрийн үйлдлүүдийг төлөвлөх ёстой ажээ.
Ташрамд дурдахад, Монголын оюун ухааны академийн гэрээт салбаруудад эл оюуны тоглоомыг худалдаалдаг юм байна. Түүнчлэн энэ хичээлийн жилийн шинэ элсэлтдээ бэкгамон оюуны спортын төрлөөр хүүхдүүдээ хичээлүүлж эхэлжээ.
Б.УУГАНБОЛОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.