Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден оюутны зээл хөнгөлөхөд 9 тэрбум ам.доллар нэмж төсөвлөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2023.10.04/ мэдэгдэл хийхдээ өөрийнх нь засаг 125 мянган зээлдэгчдэд 9 тэрбум ам.долларын хөнгөлөлт нэмж үзүүлэх болсноо мэдэгджээ.

Тус улсын Дээд шүүх олон зуун тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлэх Байдены төсөлд өмнө нь хаалт тавьж байсан юм. Ийм учраас оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлэх өөр арга зам хайна гэдгээ Байден лхагва гарагт /2023.10.04/ мэдэгдсэн байна.

2020 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойш Байден 3.6 америкчуудад 127 тэрбум ам.долларын оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлжээ. Цагаан ордны баримтын хуудаснаас шинээр баталсан 9 тэрбум ам.долларын хөнгөлөлтийн задаргааг харвал

  • Төрийн албан хаагчийн зээлийн өршөөлийн хөтөлбөр дор 53 мянган зээлдэгчийн 5.2 тэрбум ам.доллар
  • “Орлогод тулгуурласан эргэн төлөлт” хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар 51 мянган зээлдэгчийн 2.8 тэрбум ам.доллар
  • Нийгмийн хамгааллын газраас хөгжлийн бэрхшээлтэй гэж дүгнэсэн 22 мянга орчим зээлдэгчийн 1.2 тэрбум ам.доллар хөнгөлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button