УЛС ТӨР

СОНГУУЛЬ 2020: Хөгшчүүл жагсаалтаар парламентад тухалж, тойргоос попууд сонгогдох уу

-УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР ЯВУУЛАХ ТОХИРООГ ХАЛААСАНДАА ХИЙСЭН-

2020 оны УИХ-ын сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй халуун сэдвүүдийн нэг. Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулиа өөрчилж ирсэн манай улс төрчид сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг зуршилтай болсоор удаж байна. Улс төрийн намуудын рейтинг унаж, иргэдийн итгэл суларсан үед сонгуулийг томсгосон мажоритар, эсхүл холимог системийг илүүтэй хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам өөртөө зориулан тоглоомын дүрмээ тогтоодог байдал уламжлал болон тогтчихоод буй.

2016 оны УИХ, аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийг жижигрүүлсэн мажоритар системээр зохион байгуулсан. Харин ирэх жилийн сонгуульд дээрхээс өөр системийг ашиглахаар эрх баригчид өнгөрөгч хавраас ажиллаж, ярьж эхэлсэн билээ. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр эсвэл Монгол улсыг нэг тойрог болгон мажоритар системээр явуулах санал, хэлэлцүүлэг хүчтэй өрнөсөн.

Яг алинаар нь сонгуулиа явуулах вэ гэдэг наймааг одоогоор халаасан дотроо, нууц байдлаар хийж байгаа. Гэхдээ холимог системийг сонгох магадлал илүү өндөр байна. 

Сонгуулийг холимог системээр явуулсан тохиолдолд 38 гишүүнийг тойргоос мажоритар системээр, 38 гишүүнийг намын жагсаалтаар буюу пропорциональ системээр сонгоно гэсэн үг. Уг системээр явуулахын тулд Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага бий болно. Учир нь уг системийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс үзсэн.

Холимог системийг сонгох сонирхол эрх барьж буй намын удирдлагуудад болон нам доторх хамгийн хүчтэй пракц, бүлэглэлд бий. Өөрөөр хэлбэл топорчид болоод өндөр настай хөгшин улс төрчдийн мөрөөдлийн хувилбар. Ард түмний дунд нэр хүнд унасан, оффшорчид, ждүчид, тэтгэвэрийн хөгшчүүл нь 38 намын жагсаалт нэрийн дор орж ирэх магадлал хамгийн өндөртэй.

Харин холимог системийн тойрогт өрсөлдөх үлдсэн 38 нь голдуу намыг ивээн тэтгэдэг бизнес эрхлэгчид буюу ард түмний саналыг эд бараа, мөнгөөр худалдаж авах боломжтой хөрөнгө чинээтэй олигархууд нь орж ирэх магадлалтай. Иймд холимог системийн цаана өнөөдрийн МАНАН, олигархийн бүлэглэл дахин гарч ирэх эрсдэлтэй гэж хэлж болно.

Ингэхдээ юун түрүүнд сонгуулийн системээ өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа яаравчлан өөрчилж эрх баригч нам нь өөртөө ашигтай хувилбарыг оруулж батлуулахаар санаархаж суугаа. Сонгуулийн өмнөх жилтэй давхцсан Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тусгах асуудал маргаан дагуулж буй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд “сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр явуулах”-аар тусгасан. МАН-ынхан чухам энэ асуудал дээр хамгийн их цаг зарцуулж хэлэлцэж, эргэлзсэн. Эцэст нь халаасан дотроо энэ тохироогоо хийж байх шиг.

-МОНГОЛ УЛСЫГ БҮХЭЛД НЬ НЭГ ТОЙРОГ БУЮУ МАЖОРИТАР СИСТЕМЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛАХ САНАА ДЭМЖИГДЭХГҮЙ-

Харин Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгож томсгосон мажоритар системээр явуулах хувилбар зарим нь дэмжиж буй газар авахгүй хувилбар болон үлдэх болотой. Учир нь энэ тогтолцоог улс төрийн томоохон хүчнүүдэд ашигтай жижиг намууд дэд бүтэц, намын үүр, дэмжигчид цөөн байдаг учраас сонгуулийн санхүүжилтийн хувьд тэгш бус өрсөлдөөнийг бий болгодог гэж үзэж буй.

Мөн хүмүүсийн санал гээгддэг, хоёр том намын тогтолцоо руу ордог, нас тогтсон, олонд танигдсан, мөнгөтэй, эрэгтэй хүмүүс ихэвчлэн сонгогдож, залуучууд, бүсгүйчүүд, шинэ улс төрийн хүчин гарч ирэх боломж хаагдах учир дутагдалтай.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-16 05:56

Keflex Overdose [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Priligy Tabletas 30 Mg Priligy 30mg Buy

MatFuse
MatFuse
2020-01-20 01:12

Plavix Online Order How Do You Take Zithromax Keflex For Pets [url=http://cialibuy.com]cialis[/url] Order Cipro Online Supreme Suppliers

StevSlarie
StevSlarie
2020-01-27 18:24

Risks Generic Brands Viagra [url=http://cheapcialisir.com]Cialis[/url] Viagra E Varicocele cialis prices 133 Tadapox Online

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 20:32

Impetigo Amoxicillin http://buyciaonlinex.com/#988 - generic cialis canada Priligy 30 Mg Precio Cialis 150mg Clomid Clomiphene Citrate

MatFuse
MatFuse
2020-02-04 18:39

Acheter Cialis Paiement Cheque http://ggenericcialisle.com - Buy Cialis Sildenafil In Linea Cialis Secure Drugshop

StevSlarie
StevSlarie
2020-02-12 08:56

Amoxicillin To Treat A Sinus Infection http://buycialisuss.com - online cialis Zenegra 100 Mg Reviews cialis 20mg price at walmart Want To Buy Amoxicilina Overseas

Холбоотой мэдээ

Back to top button