Нийгэм мэдээ

Тэнгис Шишгэдийн БЦГ-ын судалгааны камерт хулгайн анчид бичигджээ

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Тэнгэс Шишгэдийн БЦГ-ын хамгаалалттай бүсэд байрлуулсан судалгааны камерт хулгайн анчдын үйлдэл бичигдэж үлджээ.

Тодруулбал, завьтай хориотой арга хэрэгслээр загасчилж дүрс бичлэгээс тухайн иргэд "Алагхадан" дээрх баазаас явсныг олж, хамаарлыг тогтоосон байна.

Онцгой хамгаалалттай бүсэд зөвхөн ажиглалтын хэлбэрээр судалгаа явуулахаас өөр ямар ч үйл ажиллагаа явуулах хуулиар хориотой бөгөөд хэрэв загас барьсан бол эрүүгийн хуулийн 24 дүгээр хэсгийн 24.5.1 зааснаар,

"Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ".

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шишгид
Шишгид
2023-10-19 11:37

Барьж аваад 5 жил хорь.

Зочин
Зочин
2023-10-19 13:08

ЗҮГЭЭР Л ЭХ ОРНЫХОО САЙХАН БАЙГАЛИЙГ ҮЗЭЭД БАЯСААД ЯВЖ БАЙСАН Ч ЮМ БИЛ ҮҮ? УУРГА ДЭГЭЭ БУУ ШИЙДЭМ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА СҮРТЭЙ ГАРУУД ЮМАА ҮҮНИЙХЭЭ ОРОНД ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ НАРЫГ АЛААЧ ХЯДААЧ БЫСДАНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button