Нийгэм мэдээ

Хил зөрчсөн 40 настай тува иргэн буудуулж, нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум, 2 дугаар баг, Хайрханы 4 дүгээр застав “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ 48.5 дугаар зүйл.

"Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй."

Ц.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оол
Оол
2023-10-19 11:38

Анхааруул гэснээс �##� гээгүй шүү.

Зочин
Зочин
2023-10-19 12:23

ВООВ МАШ САЙН МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛИЙГ ЗӨРЧСӨН ЯМАР Ч ГАРУУД ИНГЭЖ НОХОЙ ШИГ БУУДУУЛЖ ЧАДРАНАА ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ НЬ ЗӨВӨӨ.ТУВАГ НАМ БУУДСАН ХИЛЧИНД ОНЦ ХИЛЧИН ТЭМДЭГ ОЛГООД ХИЛИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗАР ЦОЛ НЭМЭЭД ЯВУУЛ МЭДЭВ ҮҮ?

Зочин
Зочин
2023-10-19 16:32

хилээ хамга�##�жээ

Зочин
Зочин
2023-10-19 18:55

хилийн манаа зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй гэнэ. Тусгаар улсын хилийг зөрчиж бүр торон саадыг тас татаж байсан бол хохь нь болжээ

Холбоотой мэдээ

Back to top button