НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг 75634 иргэн дэмжээд байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж байна.
Уг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаалчилж аравдугаар сарын 17-ноос иргэдийн саналыг авч эхэлсэн. Уг саналыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэн шийдэх боломжтой.

Тэгвэл эхний гурван өдрийн байдлаар 75,634 иргэн дэмжжээ. Саналыг арваннэгдүгээр сарын 16-ны 12:42 цаг хүртэл хүлээж авна. Хэрвээ та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөөрэй.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НӨАТ гэж б�##�ай юмыг гаднаас хуулбарласан шүү. Энэ нь татварын төгс шийдэл биш. Төр нь иргэд аж ахуйн нэгжээсээ татвар авах нэг л арга. 2 хувь, 5 хувийн буцаан олголт, суг�##�аа энэ тэр гэж байхаар эргэж буцсан, буцаан олголтгүЙ 3 хувийн татварыг л төр аваг. Тэгээд л боллоо.
Нөат ыг 5 аас илүү ч нэмэх боломжтой захын наймаачид хүнсний захууд цайны газар гуанзууд жижиг дэлгүүр ер нь Түц нээс ч баримт олгодог болвол. Татварыг орлого хэдэн зуун хувь нэмэгдэнэ