Нийгэм мэдээ

Ногоон автобусын худалдан авалтыг шалгах ажлын хэсгийг иргэдийн саналаар байгуулна

Нийтийн тээвэрт шинэчлэл хийхээр улсын төсвөөс зарцуулсан 318 тэрбум төгрөгийн худалдан авалтад оролцсон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Монгол улсын иргэн Б.Мягмардорж өнөөдрийн /2023.10.20/ 13:47 минутад дээрх хүсэлтээр өргөдөл гаргасан байна. 33000 иргэн уг цахим өргөдөлд гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм. 15:20 цагийн байдлаар 120 хүн гарын үсгээ зурж нэгдээд байна.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Хэрэв та уг саналд нэгдэх бол ЭНД дарна уу.

Ц.ЭНХЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөе найз нараа БОЛОМЖ байх шиг. Их засварын үйлдвэр байгуулья. Гаднаас он харгалзан оруулан ирж, тахир голыг өнгөлөн нумыг хатааж, УХААЛАГ АВТОБУС хийе. Амжилт хүсье бид чадна...

Зочин
Зочин

Одоо болтол шалгаж эхлээгүй юугаа хүлээдэг байна аа. Нууж устгах хугацаа өгөөд байна.

Зочин
Зочин

Энэ ногоон автобусныг нэгэнт ороод ирсэн юм чинь бодит үнийг нь тооцож өгөөд нийтийн тээвэрт явуулчихмаар юмаа. Мотор нтр юм нь шинэ л юм байсан биз дээ. Хотын замаар нэг утаа хаясан хуучин автуус.

Зочин
Зочин

Хотын Нийтийн тээвэр гэж ёстой нэг хэрэг алга. Өмхий утаа болсон хэдхэн автобус. Удаж удаж хаа нэг ирнэ. Ёстой залхааж байна шүү. Өвөл боллоо иргэд чинь Автобусны буудал дээр хүлээсээр байгаад хөлдөх вий дээ.Арай л хэтэрхий дарга нар нь дээгүүрээ идсэн дороо ядуурсан Улны улс болсон нь үнэн боллоо.
Наад Ногоонуудыгаа тохирсон үнээр нь тооцоо хтйж аваад тээвэрт нь явуулж болохгүй юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button