Нийгэм мэдээ
"Сэр сэр салхи", "Баавгай болох сон"-ы гол дүрүүд өнөө орой шүлэг уншина

Өнөө орой (2023.10.23) "Сэр сэр салхи", "Баавгай болох сон" киноны гол дүрийн эрэгтэй жүжигчид яруу найргийн уншлагад зочноор оролцох юм байна.
"Шувуу болохгүй хойно. Шүлэг бол доо ганцаардал минь" нэртэй, Fat Cat жазз клубд зохион байгуулагдах энэ яруу найргийн уншлагад,
- "Сэр сэр салхи" УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл
- "Баавгай болох сон" УСК-ны гол дүрийн жүжигчин Ү.Батцоож нараас гадна "Гүрү медиа" компанийн продюсер Ц.Ариунаа, сэтгүүлч Б.Энхцэцэг нар оролцох аж.
Орой 19.30 цагаас эхлэх энэ уншлагад оролцож, дуртай шүлгээ унших бол тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй. ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.