"Их тайгад ирвэс байгааг тогтоож, хүүгийнхээ ажлыг гүйцээх нэг хүсэл биеллээ"

Олон улсын ирвэсийн өдөр /2023.10.23/ тохиолдуулан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны аав байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх Улаантайга, Хорьдол сарьдагийн нуруунд цоохор ирвэс байгаа талаар мэдээлэл нийтэлсэн юм.
Тэрбээр "Монголын хойт хязгаар Улаан тайга, Хорьдол Сарьдагийн нуруу, Их Соёны нуруунд цоохор ирвэсийн мөр хайх олон жилийн мөрөөдөл итгэл зүтгэлийн ажлын үр дүнд ямарч байсан бид цоохор ирвэс байгааг олж тогтоосон юм. Энэ хэцүү их тайгад ирвэсний бумбаа, ул мөр байхгүй үлдэх боломжгүй газарт камер оновчтой тавина гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй адил байсан шүү.
Азаар их тайга цоохор хайрханаа бидэнд зургийг нь авхуулсанд Сүмбээ хүүгийн хийх ажлыг гүйцээх нэгэн хүсэл минь биелсэнд маш их баярлаж их сарьдагтаа мөргөмүй энэ өдөр. Энэхүү төвөгтэй ажилд Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын ирвэс төвийн олон талын дэмжлэг чухал байлаа. Хөлсөө дуслуулан явж, гал дээрээ уйлалдаж байсан аймшигтай өдрөө эргэн санаж хамтран оролцсон хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Бүх зүйл сайхан олон ч сайхан амьтдын зураг буулгасан даа." гэв.
Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл Өмнөговь аймгийн нутаг дахь Тосон Бумбын нуруунд ховордож, улаан номонд орсон хэдхэн толгой ирвэсийн амьдрах нутгийг уул уурхайн компаниудаас хамгаалахаар тэмцэгч байв. Тэрээр 2015 онд учир битүүлгээр амиа алдсан билээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэн л aлтны ордынх нь газар Тосон Бумбын нуруунд давхцсан маргаанаас болж Сүмбээ хүүг захи�##�гаар aлуулсан биз дээ. Гэтэл одоо ичих ч үгүй сайд хийгээд явж байдаг.
Амиа хорлосон гэсэн яриа байдаг шүү дээ
Yostoi burhni huu geltei huu bsan da .
Энэ з�##�уу яагаад нас барсныг ч мэдэж чадахгүй л байна. Гадаадад сурахаар явах гэж байсан хүн амиа хорлоно гэж байхгүй. Тэгээд ч иймэрхүү хүнд ажил хийдэг тул тийм амархан сэтгэлээр унахгүй. Хат суусан байгаа. Цагдаагийн газар хэргийг нь сайн хөөцөлдсөн бол ...
Би хувьдаа амиа хорлосон гэж боддоггүй ээ.
Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг хаана очоод замхарваа. Хууль шүүхийхэн ийм эл хэргийг олж чадахгүй байж яана даа.