ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

ХЯТАД АЙСУЙ: Их гүрэнд "урхидуулсан” таван улсаар жишээлэх нь

Нэгдэж бас задарч, дагуулж бас дагаж ирсэн нүүдэлчин бидэнтэй хэдэн мянган жилийн турш хөршлөж буй их Хятад гүрний гадаад бодлого чигч холыг хараачлах болсоор удлаа. Өдгөө зургаа дахь үеийн удирдагчийнхаа нүүрийг үзэж буй урд хөршийн эдийн засаг жилээс жилд улам хүчирхэгжиж, “хэнд ч дийлдэхгүй” гэж хэн бүхний санадаг Америкийн нэгдсэн улстай худалдааны дайн өрнүүлж, ач тач үзэлцэж буй. “Нэг бүс – нэг зам” бодлого нь л гэхэд МЭӨ цаг үед Ази-Европыг тэмээн жингээр гүүрлэн холбож асан Торгоны замын үндсэн философийг шингээж, эцсийн мөн чанартаа дэлхийн хамгийн хүчирхэг орон болох зорилгыг босгож ирдэг.


-ДЭЛХИЙН БҮСЛҮҮР, ӨНӨӨГИЙН ТОРГОНЫ ЗАМ-

“Дэлхийн бүслүүр” гэж нэрлэм худалдаа, тээврийн зам байгуулах үндсэн санаатай энэ бодлогоо тэд “хамтрах” гэсэн үгийг туж хэрэглэн сурталчилж, “Эцсийн дүндээ энэ бүтвэл бид бүгдэд ашигтай” хэмээн ухуулна. Өнөөдрөөс зургаан жилийн өмнө, Казахстаны их сургуульд Ши Жинпинь илтгэл тавьж байхдаа “Нэг бүс – нэг зам”-аа анх ярьж, үүнд дэлхийн 63 улс орон багтана, 30 жилийн турш барьж байгуулна гэсэн тооцоолол зарлаад байсан.

Өнөөдрийн байдлаар Хятадаас Европ руу контейнерийн ачаа тээвэрлэлт далайн замаар дунджаар 50-60 хоног үргэлжилж буй. Харин энэ төсөл хэрэгжиж, Ази-Европыг шулуун холбосон худалдааны зам босвол ердөө 10 хүрэхгүй хоног болж агших боломжтой. Нэг зам нэгжээд орныг хөндлөн дайраад гарахаар эдийн засаг, гадаад худалдаа төдийгүй соёл шинжлэх ухааны харилцаа “бужигнаж” гарах нь тодорхой. Эл орчин цагийн Торгоны замын маршрутыг гурван чиглэлд хувааж тооцоолж буй.

  • Умард коридорын маршрут. Хятадаас баруун тийш Казахстан, Орос, Балтийн тэнгис, тэндээс Беларус, Польш, Герман, Недерланд хүрэх.
  • Төв коридорын маршрут. Хятадын Шанхай, Ляньюньган боомтоос баруун тийг Төв Ази (Киргизстан, Узбекстан, Туркменистан), тэндээс Иран, Турк руу Босфорын хоолойгоор дамжин хүрч цааш Балканы хойг, Францын эрэгт хүрэх.
  • Өмнөд маршрут. Хятадаас чанх урагш Бангладеш, Энэтхэг, Пакистан хүрэх.

Ингэж маршрутлаад, бүс зам дайран өнгөрөх 63 улсад үнэлгээ хийж, оноо өгч, дөрвөн ангилалд хуваасан: Чөлөөтэй нэвтрэх; Сайн үзүүлэлттэй; Хүч нөөц бүхий; Сул дорой орнууд. Цаашлаад эдгээр орнуудыг 50 хүртэлх оноогоор дүгнэсэнд, манай улс 2017 оны сүүлийн байдлаар 37.88 оноо авч, дээрээсээ долдугаар байран жагссан байдаг.


ШРИ ЛАНКА

2010 онд Шри Ланкын засгийн газар Хятадаас 1.5 тэрбум долларын зээл авсан. 99 жилийн дотор усан ба агаарын тээврийн дэд бүтэц хөгжүүлэхэд үүнийг зарна гэж мэдэгдсэн. Гэвч хэдхэн жилийн дотор өр төлөгдөхгүй нь илт нөхцөл байдал үүсэхэд, Хятадын цэргүүд Шри Ланкад нэвтэрч, тэд нисэх онгоцны буудлаа Хятадын мэдэлд “өгсөн”.

Image result for sri lanka airport"

ПАКИСТАН

“Нэг бүс – нэг зам” бодлогын хүрээнд Пакистан Хятадаас аль хэдийнэ 6 тэрбум доллар зээлээд буй. Чингээд хамгийн түрүүнд Гвадарын тэнгисийн боомт Хятадын мэдэлд шилжсэн. Мөртлөө Гвадараас холгүй Хятадын усан цэргийн флот байгуулагдаж байгаа. Цаашлаад 5 хувийн зээлийн хүү, 30 жилийн барьцаа зэрэг толгой эргүүлсэн асуудлууд энд яригддаг. Цахилгаан станц барьж өгнө гэж амлаад оронд нь Пакистаны эдийн засгийг “барьцаалсан” гэж олон улсын хэвлэлүүд бичдэг.

Image result for pakistan and china"

МОНТОНЕГРО

Зүүн Европын жижигхэн энэ улс хурдны замгүй. Харин Хятад орон нэгийг барьж өгье гэж санал дэвшүүлсэн. Монтонегро 650 мянган хүн амтай. Олон уул толгодыг нурааж, нэжгээд тооны гүүр сэлт бүхий 1 миль хурдны замыг энд тавихын тулд 950 мянган доллар төсөвлөсөн. Барилгын ажил ч эхэлсэн, гэхдээ ажилчдын 70 хувь нь хятад иргэн байхаар гэрээнд тусгажээ. Цаашлаад ажил тэг дундаа зогсож, дахиад 1.6 тэрбум долларын хөрөнгө шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Олон улсын валютын сан дээрх хэмжээний мөнгийг Монтенегро зээлэх ямар ч бололцоогүй гэж үзсэн. Аль хэдийнэ инфляци 80 хувь хүртэл өсч, татвар нэжгээд хувиар нэмэгдсэн. Гэвч Монтонегрогийн ерөнхий сайд ямар ч үнээр хамаагүй эл хурдны замыг барьж дуусгана хэмээгээд, “Учир нь бид Хятадтай гүнзгий түншлэлийн харилцаатай байх учиртай” гэж зарласан юм.

Image result for montonegro highway"

МОЛДИВ

Молдив, далайн эргийн жижиг орон. Энд Хятадын хөрөнгө оруулалттай гүүр баригдаж буй. Төсөв нь 225 сая доллар, мэдээж зээл. Энэ тохиролцоог хийж, барилгын ажил явагдаж эхэлснээр Молдивд инфляци 100 хувь хүртэл өссөн. Өөрөөр хэлбэл энэ орны эдийн засгийг бүхэлд нь “атгасан” гэсэн үг. Улсын удирдагчид нь, “Энэ гүүр 60 жилийн турш усан дор байх чадамжтай” гэх зүйл ярьж, Хятадыг “өмөөрч”, татвараа нэмдэг.

Image result for maldive bridge"

ЖИБУТИ

Жибути бол Африкийн бас л нэг жижиг орон. Мөртлөө Хятадын цэргийн баазыг том хэмжээгээр нь орогнуулж буй. Гэхдээ Хятадаар тогтохгүй Америк, Франц тэргүүтэн орнуудын цэргийн бааз ч бас энд үйл ажиллагаа явуулдаг. Харин олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, далайн эрэг бүхий тус орны гадаад худалдааны гол боомтыг Хятадууд эзэмших бодлого барьж, засгийн газарт нь найр тавьж буй. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар ч алхам хийхгүй тайван сууж буйгаараа эх орныхоо судлаачдад шүүмжлүүлдэг.

Image result for djibouti port"

ЭРСДЭЛ, ЭСВЭЛ БОЛОМЖ

“Нэг бүс – нэг зам” төслийг олон улсын хэмжээнд форум зохион байгуулах сурталчилж, нэгдэхийг уриалж буй ч өндөр хөгжил бүхий орнууд хараахан эрт найр тавихгүй азнаж байгаа. Харин дээр дурьдсан таван орон лугаа жижиг улсууд нэг талаас “урхинд нь орж”, нөгөө талаас ирээдүй хэтийн хөгжлийн бодлогод нь түнш болон хамтарч буй. Их хэмжээний өрөнд орж, барьцаанд нь хилийн боомт, дэд бүтэц, эдийн засгаа алдаж байгаа дүр зураг бэлхээ үзэгдэнэ.

Урд хөршийн бодлого аль хэдийнэ хил давж, хаа байсан Африкийн нэг орны хамгийн эгзэгтэй худалдааны боомтод санаархаж байх. Харин бидний хувьд Хятадын бодлогоос сугарч үлдэх боломж хугас, ердөө цаг хугацааны асуудал гэмээр. Эрсдэл, боломж хоёроо зөв дэнслэх нь чухал аж.

Хятад айсуй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ergetsuulel
ergetsuulel
2019-11-08 12:03

Hun bol ulsiin neg ed es.gants hun hun boldoggui, gants mod gal boldoggui jishee. Yaduu doroi negen bol hezee ch bie daaj chadahgui ee,ooroosoo arai deer amidrah chadvartai negentei huch havsar ch amidardag ni hunii amidarliin hem hemjee yum. Uunii "urih"ej oilgoh uu?! esvel baigaagaa ogch/utgaa tur ezmshuuleh, bayalgaa hudaldah, / gm bid oorsodoo hiij chadahgui,baihgui zuilee hen negnees avch, tednii sonirohson zuilees ni bid uhaalagaar oorsoddoo erdel baga uchruulh bas tednii sonirhold niitseh ali neg yumaa ogch l taarna sh dee. Ene asuudllig dan gats baraan talaas ni urih g.m-r bichihiin orond ergetsuulj bodoh asuudal. ANU ch aylgaagui delhiin tsagdaa gegdeh uurgee aldahgui tuld baga aziin hun ardiig tsus nulimasand hurgaj l baina. Ingeed zogsoogui ee Yapon,omnod Solongost tergee bairuulsan l bizdee. Holiin sadangaas oiriin horsh ch gesen ug bii. Ingej bichseneere hyatdiin togs togoldor sain gej baigaa yum bish ee.

StevSlarie
StevSlarie
2020-02-03 10:08

Prix Viagra Pfizer Pharmacie En Merignac http://ggenericcialisle.com - Cialis How To Get Free Viagra Online Buy Cialis Amoxicillin Overuse

MatFuse
MatFuse
2020-02-04 03:50

Kamagra Vente Libre http://viacialisns.com/# - buy generic cialis Viagra 100mg Kosten Cialis How Many Mg Does Cialis Come In

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 09:11

Canadian Pharm Direct http://abcialisnews.com - Cialis Kamagra Jalea Ajanta Pharma Cialis Viagra Kaufen Netz

Холбоотой мэдээ

Back to top button