Татан буугдсан Гашуундэлийн сургуулийн байрыг 9 саяар худалдана

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Гашуундэл багийн бага сургуулийг 2022 онд аймгийн засаг даргын захирамжаар татан буулгасан. Тухайн үед уг сургууль 7 сурагч, гурван багш, таван ажилтантай улсаас 253.4 сая төгрөгийн төсөв авч, үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Уг сургууль 2000 онд Японы улсын тусламжтайгаар анх байгуулагдаж, 53 сурагч, 5 багш, 5 ажилтантай үйл ажиллагаа эхлүүлсэн. 2012 оноос Баянлиг сум шинэ сум хөтөлбөрт хамрагдаж, бүтээн байгуулалтууд бий болсноор Гашуундэлийн бага сургуулийн сурагчид шилжсээр 2022 он гэхэд 7 л сурагчтай үлджээ. Ингэхдээ тэдний ихэнх нь сургуулийн ажилчдын болон отор нүүдлээр яваа малчдын хүүхэд байсан аж.
Гашуундэлийн бага сургуулийн байрыг дуудлага худалдаагаар зарна. Эхлээд 50 саяар дуудах үнийг эхлүүлсэн ч зарагдаагүй. Харин одоо хуучин дүнзэн байшинг шавардаж, дараа нь тоосгоор өнгөлсөн уг байшинг 9 саяас эхлэхээр дуудлага худалдаа зарлажээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японы тусламжаар аятайхан сайхан сургууль байгуулаад байсныг Женкогийн явуулагаар сөнөөж бгаа юм бна л даа !