УЛС ТӨР

Төлбөртэй бүсийг тойруулж 22 байршилд авто зогсоол байгуулахаар боллоо

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслөө өргөн бариад байгаа билээ. Энэхүү хууль дэмжигдэж, батлагдвал хотын төв хэсэг төлбөртэй бүс болж иргэд энэ бүсэд зорчихын тулд мөнгөн хураамж төлж эхэлнэ. Ингэснээр автозамын түгжрэл буурна хэмээн тооцоолж буй. Энэхүү хуулийн төслийг олон нийтэд танилцуулсан цагаас эхлээд иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар буй.

Гэсэн ч энэхүү хуулийг түргэн хугацаанд хэлэлцэж, батлах төлөвтэй байгаа юм. Учир нь төлбөртэй бүсийг тойрсон автомашины төлбөргүй зогсоол байгуулах ажлын хүрээнд тодорхой байршлуудыг судалж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж төлбөртэй бүсийг тойруулж авто зогсоол байгуулахтай холбоотой зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, тус хурлаар 42 байршилд 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, найман байршилд тоглоомын талбай, 12 байршилд тохижилт, ногоон байгууламж, 22 байршилд авто зогсоол байгуулахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bid
Bid
2023-11-20 11:30

ХОТЫГ ТОЙРСОН ЗОГСООЛУУДАА ТҮШИГЛЭН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД, ЦЭЦЭРЛЭГҮҮД БАРИХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨӨД ХОТРУУ НИЙТИЙН УНААГААР АЖИЛДАА ЯВЖ БОЛНО.

Зочин
Зочин
2023-11-20 12:23

Автозогсоол барих т�##�бай байхгүйдээ үлдээгүйгдээ хотын дарга дээгүүр нисэхээс боль ядаж газраа очоод куц

Зочин
Зочин
2023-11-21 13:16

Хуц гээд хэлчихье . МАНын хулгайчуудаа

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button