Улс төрийн мэдээ

Б.Энхбаяр, Х.Нямбаатарын санаачилга Үндсэн хуульд дахиад гар хүргэх үү

Эрх баригчдын шинэ тутам санаачилсан хууль яаж ийгээд Үндсэн хуульдаа очиж хүрдэг хэлбэр ажиглагдсаар байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчилсөн учраас одоо арайчиг Үндсэн хуульд дахин гар хүрэхгүй байх гэсэн найдлага байна.

Гэвч өдгөө ил хэлэлцэгдэж буй хоёр асуудал Үндсэн хуультай зөрчилдөнө гэж хуульчид ярих болов.

Нэгт, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Ингэснээр Гэр бүлийн асуудал хариуцсан болон зөвхөн авлигын хэргээр дагнасан шүүх байгуулна гэж тусгаад буй.

Гэтэл нөгөө талд, Үндсэн хуулийн 48.1-т “Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл дагнан байгуулах төрлийг нь зааж өгсөн. Хэдий эрх баригчид Үндсэн хуулийн энэ заалт харшлахгүй гэж байгаа ч хэрэв цэцэд өгвөл унах магадлалтай гэж харж байна.

Хоёрт, Нийслэл Улаанбаатар хотыг 42 дүүрэгтэй болгож, хороо гэдэг бүтцийг татан буулгах асуудал. Үүнтэй холбогдох засаг захиргааны нэгжийн хууль бас явж байгаа.

Гэтэл, Үндсэн хуулийн 57.1-т: "Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана" гэж заасан. Тэгэхээр, дүүрэг нь хороонд хуваагддаггүй байх шинэ зохицуулалт өргөн барьж байгаа нь мөн л Үндсэн хуультай зөрчилдөх үү гэсэн асуулт үүсгэж байна.

Энэ зөрчлүүдийг эрх баригчид хэрхэн харж, бас тайлбарлаж эдгээр хуулийн төслүүдээ зүтгүүлэх нь анхаарал татах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 29, 2023 11:11

УГ НЬ ХУУЛИЙН БОЛОВСРОЛТОЙ, ХУУЛИЙН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ХҮНИЙ АМНААС ИЙМ БОДЛОГОГҮЙ АМЬСГАА ГАРЧ БОЛОХГҮЙ ЮМ. ГЭВЧ ЭНЭ АМЬСГАА ГАНЦ НЯМБААТАРЫНХ БИШ, МАН-ОЮУН-ЭРДЭНИЙ АМЬСГАА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. НЯМБААТАР ЭНЭ АМЬСГААГ ГАРГАСНААР АРД ТҮМНИЙ НҮД ЧИХИЙГ ХИР БӨГЛӨӨТЭЙ БАЙНА ГЭДГИЙГ МЭДЭХ ГЭСЭН АРГА. АРД ТҮМЭН ЭНЭ АМЬСГААГ ҮНДСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬ, БУСАД ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ МЭДЭЖ БАЙГАА. ЧУХАМ АЛЬ ХҮРТЭЛ ӨНДРӨӨ АВАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА. ЭНЭ АМЬСГАА ИРЭХ СОНГУУЛИАР МАН-ЫГ ТӨРӨӨС �######�УУЛАХ ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ БОЛОХ ТУЛ ХЯМГАДАЖ БУЙ. МАГАДГҮЙ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨМНӨХ ШИГЭЭ ХУЛГАЙГААР, ХУЙВАЛДАЖ ӨӨРЧЛӨХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙЖ Ч МЭДНЭ. ЕР НЬ ИХЭНХ ХҮМҮҮС НЯМБААТАРТАА БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ.

Зочин
Зочин
11 сар 30, 2023 08:44

энэ хэдэн з�##�уучууд одоогоор намайг хэн хэлэхэв гэдэг шиг дэндүү дураараа аашилж байна даа, цаг эргэнэээ, зөв юмс голдролдоо орноо

Зочин
Зочин
11 сар 30, 2023 10:01

Монгол төрд улс төрчид нэртэй эрх мэдэлтнүүд, авилгачид, хулгайчид, шун�##�ын бирдүүд хуйв�##�даж хуулийн за�##�т хулгайлж, өөрчилж, дарангуйл�##� тогтоож, өөрсдийн гэмт үйлдлүүдээ хамга�##�ах ажиллагааг зохион байгуул�##�ттай хийж байна. Ард түмэн үнэндээ з�##�хаж байна. Томчууд төлбөр авна, татвар нэмнэ, торгоно гэж ард түмнийг дарангуйлж байна.

Холбоотой мэдээ

Back to top button