УЛС ТӨР

Л.Амарбаясгалан: "ЭТТ"-д таван сарын хугацаагаар онцгой дэглэм тогтооно

Өнөөдөр /2023.11.29/ Засгийн газрын ээлжилт хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанитай холбоотой дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр, "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид бүрэн эрхт төлөөлөгчийг сонгон ажиллуулсан нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарав гэдэдг тухайд зарим зүйлийг хэлье. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү бүрэн эрхт төлөөлөгч ажиллахдаа Засгийн газрын 362, 385 дугаар тогтоолыг хэргэжүүлж ажилласан. Ингэхдээ нүүрсийг биржээр борлуулах ажлыг зохион байгуулж, нүүрсний борлуулалтыг сайжруулж чадсан. Мөн нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниуд гадны улсад татвар төлж байсанд анхаарч дотооддоо болгосон. Цаашлаад Уулын ажил гүйцэтгэх ажил гүйцэтгэх зардлыг "Эрдэнэс тавантолгой"-оос дахин тооцоолж, бууруулсан. Ингээд зогсохгүй 2023 онд Эрдэнэс Монголын харьяанд ажиллаж байгаа компаниудын ашиг сайжирсан дүгнэлт гарсан.

Мөн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлуудыг хуулийн байгууллагат шилжүүлсэн. Бүрэн эрхт төлөөлөчийг томилон ажиллуулснаас хойш 3.3 тэрбум ам долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрсийг борлуулсан. Төсөвт 3.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 сая тонн нүүрсийг экспортод гаргах юм байна. Цаашлаад үүнийг худалдан авч байгаа Хятадын талын компаниудтай яриа хэлэлцээр хийж энэ хэмжээг 80 сая тоонн хүргэх боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна" гэв.

Тус компанид анх 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг зургаан сарын хугацаанд БЭТ-өөр томилон ажиллуулсан. Харин энэ хугацаа нь өндөрлөх үеэр дахин зургаан сараар сунгасан нь энэ оны аравдугаар сарын 26-нд дууссан юм. Холбогдох хуулийн дагуу нэг сарын хугацааны дараа дахин БЭТ томилж буй нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2023 15:36

БЭТээр дамжуулж нууцл�##�д оруулж хулгай хийхээ боль.Ашигтай ажиллав гэх мөртлөө өрийн асууд�##� гараад ирсэн байх юм . Ноогдол ашигаа өг

Зочин
Зочин
11 сар 29, 2023 16:20

Гэмгүй хүн

Зочин
Зочин
11 сар 29, 2023 19:09

Хамаатнаа Элчин сайдаар зүтгүүлсээр байгаад тавиулсан гээд бгаа юм даа

Зочин
Зочин
11 сар 29, 2023 19:43

Huvitsaani noogdol ashgaa avi. Ontsgoi deglem ene ter gej bitgi dalduur ideed bai

Зочин
Зочин
11 сар 29, 2023 21:48

Зөв зөв, Үнэхээр үр дүнтэй сайн ажилласан. Одоо иргэдийн хувьцааны мөнгийг нөхөж олгоорой

Холбоотой мэдээ

Back to top button