Д.Мөнх-Эрдэнэ хоригдож байсан 413-р ангийн удирдлагуудад хариуцлага тооцуулах гомдол гаргалаа

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 413-р ангид ял эдэлж байгаад, энэ сарын эхээр 441 дүгээр нээлттэй хорих анги руу шилжсэн. Учир нь түүнийг 413 дугаар хорих ангид байхад нь сахилгын шийтгэл оноож, магадланд орох эрхийг нь хязгаарласан. Үүний улмаас өмгөөлөгч нар нь холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундах Прокурорын газрын Хяналтын прокуроруудын шийдвэрээр хорих ангийн даргын тушаал, шийдвэрийг хүчингүй болгожээ.
Үүний дараа тус хорих ангид SWAT гэсэн хувцас бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүс очиж хоригдлуудыг дэглэсэн, тэр дунд Д.Мөнх-Эрдэнэ багтсан байдаг. Үүнийг АН-аас баг очиж уулзаад, бүлгийн хурал дээр түүнийг дэглүүлсэн нь нотлогдсон хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ удаад Д.Мөнх-Эрдэнэ өөрөө Улсын Мөрдөн байцаах албанд бичгээр гомдол гаргаж, 441-р хорих ангийн захиргаагаар уламжлуулсан байна.
Тэрбээр захидалдаа "Миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413-р хорих ангид биеэр ял эдэлж байтал хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар, 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан, нүүрэндээ багтай буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14-17 цагийн хооронд /бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой/ намайг гар шилэн хүзүүнд салаавчилан авахуулж, явган суулгаж, доош харуулж шал ширтүүлж, шалдан гүйлгэж, хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиулж, зодож, эрүүдэн шүүж, миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа.


Д.Мөнх-Эрдэнэ дээрх хоёр хуудас бүхий гомдолдоо 413-р ангийн удирдлагууд удаа дараа эрхэнд нь халдаж, эрхзүйн байдлыг нь доройтуулж байсныг дурьдаад нэр бүхий эдгээр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж, яллаж өгөхийг хүсчээ. Түүнчлэн бусад мэдээллийг мэдүүлэг өгөхдөө мэдүүлэх болно гэсэн байна.
Нэмж дурьдахад, түүний сахилгын шийтгэлүүдийг хууль бус хэмээн тогтоосны дараа 2023 оны 11 дүгээр сард магадлангаар орох эрх нь нээгдсэн билээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм бичгийн чадваргүй нөхөр яаж Монгол улсыг төлөөлөж байсан юм бол
ЭНЭ ЁСТОЙ ГОЁ ЖҮЖИГ ЭХЛЭХНЭЭ МӨНХЭРДЭНЭЭ ЯСАА ЦАЙТАЛ ЯВ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХОРИГДЛУУДАД ЭР БЯРАА ГАРГАДАГ ЯМАР ОВОО ХУЛГАЙЧ НАР ВЭ? НАДТАЙ ҮЗЭЛЦЭЭЧ .ТЭМЦЭГЧ МӨНХЭРДЭНЭЭР ДЭМИЙ ОРОЛДОЖ ХӨӨРХИЙГ ЯРГАЛСАН БАЙНАШТ БООВОО САНЖИГНУУЛААД ШЭЭСЭЭ ДУСЛУУЛААД МӨЛХСӨН ГЭЖИЙШТ ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ БАЗСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ НЭР ДУРДАГДСАН ЯРГАЧИНГУУДАА ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЯМАР АЙМААР ЮМ
Та нар Мөнхэрдэнэ шиг хоригдсон бол одоо үхээ биз.
Ali hedii yvchihgvi yahuu ed nariig bodvol harin ch daatstai er hvn bna tamlahgvi bol davaal garaad irne shte vheed ug gsn shig handaj bga yum chini 1udur ch bh hetsvv bga shte.Ene yriad bga esergvvnvvd hvn mun vv
арчаагүй банид.аавын хүүхдүд дагаал гараад ирдэн.бас нэг орк
Түүний чинь ард хэн нэгэн байгаа, бас нэг санаа байгаа. Энэ хүн хэн ингээд байгааг мэдэж байгаа даа. Уулзах л улаан нүүрнүүд дээ.
Мөнх-Эрдэнэ ярьж байдаг шигээ шөрмөстэй эр биш бололтой.Гэхдээ тусгайгийнхан хэний тушаалаар ажилласныг ,ямар үндэслэлээр ажиллагаа явуулсныг мэдээлэх нь хууль ёсонд нийцнэ
Дэглэсэн нууц ноётонг олж хариуцлага тооцох.бараг ойлгомжтой доо.
Араа даахгүй гоншигнох байсан бол өөрөө хүмүүсийг яаж доромжилж байлаа