Нийгэм мэдээ

Буянт-Ухаагийн газрыг худалдахгүй, орон нутгийн нислэгийг шилжүүлнэ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн мэдээлэл гарч буй.

Энэ тухай салбарын сайд тайлбар мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Буянт-Ухаа нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана гэдэг байр суурийг хадгалж, холбогдох байгууллагад чиглэл өгч, шаардлага тавьж ирсэн. Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.

Харин ч Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна.Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж харж байгаа.

Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудал яригдаж байгаа болно" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2023-12-06 10:32

Элбэгдорж л ийм юм яриад бас л нүүрс саармагжуулах арга уу

Хөдөөний хүн
Хөдөөний хүн
2023-12-06 10:33

Маш зөв шийдвэр баярл�##�аа

ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-06 11:25

Нямбаатар засаг даргын дуудлагаар худ�##�дана гэж хэлсэн үгийн шүлс нь хатаагүй байгаа. Мөн хороодыг татан буулгана гэж хэлсэн чин засаг захиргааны анхан шатны нэгж хороод ажиллахаа больсоныг яах вэ. Дарга өөрөө өмнөх шигээ хэвлэлээр яахыг хэлж байж л ард түмэн итгэнэ.

Зочин
Зочин
2023-12-06 12:56

Ха ха үнэн үү. Ганц хоёр �##�хам газар л ичихгүй хуцдаг новшнууд дөө

Холбоотой мэдээ

Back to top button