Б.Ганхуяг сонсголд оролцох боломжгүйг анх гэрчээр дуудахдаа Б.Энхбаяр "мэдээгүй"

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын эхний шатанд гэрчээр дуудах 178 хүний нэрийг зарлахдаа, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг багтаасан.
Өнөөдөр Б.Ганхуягийн гэрчээр оролцох агуулгатай хэсгийг сонсголоор хэлэлцэж байна. Өдгөө шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож буй Б.Ганхуяг "Намайг гэрчээр дуудсан гэж ойлгосон. Гэвч одоог хүртэл дуудаагүй байна. Иймд гэрчээр оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна" хэмээснийг ар гэрийнхэн нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт уншиж өглөө.
Харин Б.Энхбаяр сайд "Шүүхийн шийдвэрт хэн ч нөлөөлж, өөрчилж болохгүй Үндсэн хуультай. Б.Ганхуяг шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа. Иймд суллаж, сонсголд оролцуулж болохгүй гэсэн хариу ирсэн" гэж тайлбарласан юм.
Хуулийн сайдын хувьд Б.Ганхуяг сонсголд хүрэлцэн ирэх хуулийн боломжгүйг Б.Энхбаяр мэдэхийн дээдээр мэдэж баймаар. Авчиг гэрчээр дуудлаа гэж зарлаад, дараа нь хуулийн гаргалгааг тайлбарлаж үзүүлэв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноцтой юм ярих учир Ганхуягыг оролцуулаагүй
Б.Энхбаяр чинь Ганхуягийг сонсголд оролцуулна гээд байсан биш билүү?
ХҮРЭЛСҮХ, БАТТУЛГА, ГОЛОМТЫН БАЯСГАЛАН, УДААНЖАРГАЛ НАРЫН НУУЦ ГЭРЭЭНДЭЭ ТУСГАСАН ХУЛГАЙ ХУЙВАЛДААНЫ ТАЛААР НОЦТОЙ ЗҮЙЛ ЯРИХ БСН УЧИРААС ГАНХУЯГИЙГ СОНСГОЛД ОРУУЛААГҮЙ . ӨНӨРӨӨГ Ч ЭДГЭЭР НӨХӨДҮҮД ҮГСЭЖ ШОРОН ЛУУ АЧУУЛСАН ГЭХДЭЭ ЭДНИЙ БУЗАР ДАРАВЧ ДАРДАЙНА БУЛАВЧ БУЛТАЙНА ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ