УЛС ТӨР

Ерөнхийлөгч Н.Өнөрцэцэг дээрх буруутгалаа Д.Мөнх-Эрдэнээр цайруулав

Арванхоёрдугаар сарын 28 буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болсон ба өмгөөлөгчдийг оролцуулаагүй. Ингээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног хорих шийдвэрийг гаргасан. Уг нь Н.Өнөрцэцэгийг энэ сарын 4-ний өдөр 30 хоногийн хугацаатай саатуулсан бөгөөд цагдан хорионы хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байв.

Харин эл үйл явдалтай зэрэгцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэв.

Эргэн санабал, одоогоос найман сарын өмнө иргэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж Д.Мөнх-Эрдэнэд гурван жил, 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэснээс гадна 95.7 сая төгрөг төлүүлэхээр болсон. Үүний дараа давж заалдаад нэг жил 10 сар болж хөнгөрсөн байдаг. Тэрбээр нийт ялынхаа есөн сарыг эдлээд байгаа бөгөөд энэ сард магадлангаар суллагдах байсан.

Үүнээс харбал Д.Мөнх-Эрдэнэ түүний уучлалтай, уучлалгүй хэдхэн хоногийн дараа магадлангаар суллагдахаар байсан. Тэгвэл энэ нөхцөлд яагаад түүнд Ерөнхийлөгч уучлал үзүүлэв гэдэг анхаарал татна. Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног хорихоор шийдвэрлэсэн эл үйл явдалтай түүнийг суллах болсон уг шийдвэр зүгээр ч нэг давхцчихаагүй. Үүнийг Д.Мөнх-Эрдэнийг суллах нэрийдлээр дуулиан үүсгэж иргэдээс оноо авах гэсэн Ерөнхийлөгчийн тоглолт гэж харж болно. Учир нь Н.Өнөрцэцэгийг хорих үйл явц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн даалгавраар өрнөсөн гэдгийг сэтгүүлчид мэдээлсэн, олон нийтэд ч ойлгож авсан. Үүний өмнө болон дараа иргэд Ерөнхийлөгчийг буруутгаж, асуудлыг эсрэг талд харах болсон юм. Энэ бүхнээс Д.Мөнх-Эрдэнийг МУ-ын Ерөнхийлөгч уучилъя гэж уучлаагүй, иргэдэд алдсан оноогоо түүнээр нөхөх гэж л уучилжээ гэдгийг ойлгож болохоор байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөрөөгөөр Монгол улс ацаа хийхэв дээ. Шантаажаар амьдарч байсан нь илрээд байхад л өмөөрч суудаг

Зочин
Зочин

Манай суга ерөнхийлөгч Өнөрөөг сонгуулиас өмнө гаргах боловуу Хорчин эр юмдаа

бат
бат
Reply to  Зочин

Ter balai abgai uildsen hergiinhee nuluu suuj l taaraa

Зочин
Зочин

Битгий ингэж шог юм бичээд бай

хүннү
хүннү
Reply to  Зочин

ёстойдоо. Өнөрөө, Мөнх-Эрдэнэ бид яах ч юм билээ. Овоо гайгүй хүмүүс байх гэж бодсон чинь улам давраад савнаасаа хальсан.

Зочин
Зочин
Reply to  хүннү

Чи хүн давруулахаар юуг хийсэн хүн вэ

Зочин
Зочин

Өнөрөө гэх нэртэй гудамжны шантаажчин авгайг юун ч дээгүүр сэдэвтэй хольж хутгаж ярьж бичдэг юм бэ, нэг төрлийн пиар л юм байх даа, хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой бус уу.

Зочин
Зочин

Өнөрөө мөнхэрлэнийг хоригдоход та нар дуугараа чээ. Яасан аймхай юм бээ. Эгэ хүнийг хорьж болохгүй ш тээ гэж орилж бсан ш тээ. Базар ваань.т

Зочин
Зочин

ХҮМҮҮС жаахан ч болов ёс суртахуунтай байгаачээ цаг үргэлж л ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД АА ЗҮХСЭН, ХАРААСАН БАЙХ ЮМ ОДОО БОЛИЛДОО. ямар муухай юм бэ. Өөрсдөө хэдхэн ам бүлээ аятайхан аваад явчихаж чадахгүй байж бүү хуцдааа

Зочин
Зочин

За заза, Өнөрөө тийм үнэтэй хүн үү ??????Ерөнхийлөгч энэ мэт юмнуудтай зууралдах уу, Өнөрөөг яасан өндөрт өргөнө вээ.....Мөнгөний мөртэй амьтан

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн асуудлын төвшинд Өнөр очих уу ???????Юууууун өндөрт өргөдөг юм Боль

шанбат
шанбат

тэр тэгш эрх хүний эрх гэдэг чинь энэ хулгайч нарт үйлчилдэг иргэнд үгүй хамгийн гол нь шүүгч прокрур цагдаа нар хуулийг хэрэгжүүлэх дэ хүний хийсэн хэрэг биш хөрөншө харж ял өгөхөө больчихвол болох юм бага хохиролтой хэрэгт өндөр ял өгөөд асар их хохиролтой ноцтой хэрэшт хамгийн хөнгөн өгдөг нь гайхалтай энэ тэгээд нөгөө тэгш эрх мөн үү тийм учир эдгээр субектүүдэд маш хатуу хяналт хариуцлага тооцдог хуультай болмоор юм мөн бүх шүүх хурлыг нийтэд ил явуулдаг хэрэв нууцлах юм болбол хурлын бүрэн бичлэг хийж түүнийгээ улсын нууцын архивд хадгалж хэрэг гарсан үед нь нотлох баримт болгон дахин шүүх эрхийг ханган гаргах хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин

Дээрх буруутгал гэж бичээд байхдаа яахав дээ

Эмээ
Эмээ

Сэтгүүлч гэдэг ухаантай , ёс зүйтэй, мэдлэг чадвартай агуу хүн байдаг. Эмүжин, ганчимнг нарын шүүмжлэл нь хүртэл өөрөө алдаагаа үмсах бодолд хөтлөдөг л дөө, өнөрцэцэг гэж охины бүтээл гэж уншсангүй, сэтгэл татахгүй, фейсбүкийн бүдүүлэг халлэгтэйдутуу боловсруулсан мэдээлэл ч юм уу, залуу хүн байна өөрөө хүний эрхийн талаар судлаад мэргэжилдээ ахиц гаргах биз

Эмээ
Эмээ

Лээхэнтэйгээ нэг баасан авгай гэж нэг иймэрхүү маркийн эмэгтэй байсан. Хуулийн сургуульд сураад арай мэдлэг чадварын дөр суусан бөйх

ИРГЭН
ИРГЭН

АЛЬ АЛЬ НЬ ЭХ ОРОН Ч ЦАРАЙЛЖ ДҮР ЭСГЭСЭН СҮРЖИН ДУРАКУУД. ЕӨК, МӨНХЭРДЭНЭ, ӨНӨРӨӨ НАР ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД, НЭГ ТЭРЭГНИЙ ДУГУЙНУУД, ШАНТААЖЧИД ШҮҮ ДЭЭ. СОЛИОТОЙ ШУНАЛТАЙ ГАРУУД ЮУ НЬ ӨРШӨӨЛ ВЭ???????? !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

үнэр
үнэр

Маш зөв өнцгөөс харжээ юмны учир ойлгодог толгойд бол үнэнг бичжээ Мөнхэрдэнэ удахгүй гарах байлаа гэхдээ шоронгоос ганц хоногын өмнө ч гэсэн гарах сайхан л байгаа

хүннү
хүннү

Мөнх-Эрдэнийг уучиллаа гээд яах юм. Хүрэлсүхийн нэр хүнд өсөх үү? үгүй ш дээ. Өнөрцэцэгийг хорилоо гээд ерөнхийлөгчийн нэр хүнд унахгүй. Мөнх-Эрдэнийг өршөөлөө гээд түүний нэр хүнд өсөхгүй. Энэ бол дэндүү жижиг асуудал шүү. Хэрэвээ ийм жижиг асуудалтай зууралдах юм бол Төрийн тэргүүн байгаад яах юм? Гудамжны лайвчидтай шөргөөцөлдөх хэрэггүй. Хуулийн дагуу л бай.

Зочин
Зочин

ХҮРЭЛСҮХ ПОП САЛБАДАЙ ХУГЦААНААСАА ӨМНӨ ОГЦОРЧ ДАЛД ОРООСОЙ

Иргэн
Иргэн

Өнарөө бол ТОМ ШАНТААЖЧИН шүү дээ. МөнхЭрдэнэ бол зүгээр л ЛАЙВЧИН .Их хол зөрөөтэй

Зочин
Зочин

Одоо өнөрөөг суллалчихвал хулгайчуудыг дуусгах л үлдлээ.

Зочин
Зочин

Энэ сэтгүүлч жаахан ухаантай байгаач хүкэд оноо цуглуулах ямар хэрэг байна дахиж сонгуульд орохгүй

Холбоотой мэдээ

Back to top button