УЛС ТӨР

Ерөнхийлөгчөө бид тахин шүтэх албагүй ч салаавч зохимжгүй

365 хоног улирч хоёр он солигдох мөчид Ерөнхийлөгч улсынхаа ард иргэдэд хандан мэндчилгээ дэвшүүлж, сайн сайханг хүсдэг, ерөөдөг улалмжлалтай. Иргэд ч улсынхаа удирдагчийг юу хэлэх бол, ямар зүйлсийг онцлох бол зэргээр шинэ он гарахын өмнө анхаарч үздэг. Энэ жилийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үг хэлэхтэй зэрэгцэж, түүнээр улсаа удирдуулж байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа гэдгээ үгээр болон үйлдлээр илэрхийлсэн иргэдийн олон зуун пост, зураг, бичлэг цахим орчинд хөврөв. Тухайлбал, тэдгээр иргэдийн ихэнх нь түүнийг үг хэлж байх үед өөдөөс нь салаавч болон дунд хуруу гаргаж буй зураг, бичлэгээ нүүр номдоо хуваалцжээ.

Эл үйлдэл бол одоогийн амьдарч байгаа бидний нийгмийн уур уцаар, дарамт, хямрал, ядуурал, шударга бус тогтолцооны илэрхийлэмж байв. Манай улсад дундаж давхарга үгүй болсон. Бид баян, ядуу гэх хоёрхон туйлд хуваагдаж дотроо түлхэлцсээр удаж буй. Товчоор бол иргэд авдаг цалингаараа амьдарч болдог ийм нийгмийг л хүсэж байгаа санаа юм. Гэтэл дээр дурдсан эл үйлдлийг гаргасан иргэдийг цагдаагийн газраас шалгаж эхлээд буй. Үүнээс иргэд бүгд ийм үйлдэл гаргасан бол нийтээр нь шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт үүснэ. Энэ мэтээр өөдөөс нь өрвөлзсөн бүхнийг шалгуулаад, хуулиар далайлгаад байх нь Ерөнхийлөгчийн нэр сүр дахин уруудахад л нэмэртэй. Өөрөөр шийдэгдэх өөрчлөгдөх зүйл нэгээхэн ч үгүй. Бид нийтээрээ улсынхаа Ерөнхийлөгчийг тахин шүтэх ч албагүй юм.

Харин нөгөө талд улсынхаа Ерөнхийлөгч рүү салаавч, дунд хуруу гаргасан үйлдэл хэр зохимжтой вэ гэдэг асуудал яригдана. Учир нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм. Иймд хуулийн дор амьдарч буй тусгаар улсын иргэн бүрт энэ заалт хамааралтай болж таарна. Тиймээс бүгд түүнийг таалах албагүй ч дургүйцлээ илэрхийлж буй үйлдэлдээ хязгаартаа хандах нь зүйн асуудал. Учир нь Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад хуулиараа түүний статус иргэн бүрт хамааралтай болж хувирч байгааг та анзаараарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
salaavch ugsun etgeeded hariutslaga toootsoh hereg
salaavch ugsun etgeeded hariutslaga toootsoh hereg
2024-01-02 07:55

salaavch ugsun etgeeded hariutslaga toootsoh hereg

Зочин
Зочин
2024-01-02 08:46

САЛААВЧ НЬ ТЭГЭЭД ЯГ ЯАЧИХ ГЭЭД БАЙДГИЙН БОЛ.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-01-02 09:13
Reply to  Зочин

Чам шиг мулгуу ойлгох чадваргүй л дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-01-02 09:15

Иим үйлдэл хиигээл сууж байдаг эцэг эх хүүхдээ ямар хүн болгон хүмүүжүүлж байнаа ааяаяа

Зочин
Зочин
2024-01-02 23:19

Тэнэг минь улс орноо тоносон хулгайчуудтай сүлбэлдээд хулгайг хаацайлаад байгаа хулгайчийг өөр яах юм.

Зочин
Зочин
2024-01-02 09:38

За чи өөрийгөө л хичээ

Zochin
Zochin
2024-01-02 09:38

Huuhed ni gertee etseg ehiinhee hajuud salaavch gargaad bj bdag, teriig ni etseg eh ni gaviya met bichij avaad olond tsatsaad bgaa humuus uneheer emgeneltei yumdaa.

Зочин
Зочин
2024-01-02 09:55

Аливаа зүйл хэмжээ хязгаартай, тв-ээр үг хэлэх тэр агшинд тэгж доромжиллоо гээд юу өөрчлөгдөх билээ, ёс зүй, ухамсар хаана байна.Хүүхдийг юунд турхирч байгаагаа бодох хэрэгтэй, дургүй бүхнээ муу үйлдэл, муу үгээр дайраад байв�##� эцэстээ юу болох вэ, хайран хүүхдийн сэвгүй сэтгэлийг тэгж сэвтээж болох уу, маш харамс�##�тай.

Зочин
Зочин
2024-01-02 11:35

За ямар өрөөнд нь ороод өөрт нь гаргачихсан биш дээ, иймэрхүү зүйлээр оролдоод яахав юм биш үү.

Зочин
Зочин
2024-01-02 23:15

С�##�аавч гарг�##�аа гээд сая сая доллараар улс хохирчихсон уу. Хүрэлсүх харин хэдэн арван тэрбумаар тэрбумаар улсаа хохироож хулгай хийчихээд ард түмний өөдөөс с�##�аавч гаргаж байгаа шүү. Сү тэр хоёрт хариуцлага тооцооч.

Холбоотой мэдээ

Back to top button