УЛС ТӨР

"Гаднын иргэдийг хууль хүчнийхэнтэйгээ нийлээд дээрэмддэгээ болих хэрэгтэй"

Улсын их хурлын ээлжит чуулган /2023.01.05/ үргэлжилж байна. Чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Нэг сая төгрөгөөр дүрмийн сантай компани байгуулсан гадаад иргэн бүр Монголд байнгын оршин суух эрхтэй байж болохгүй. Манай улс нэгхэн сая төгрөг төлөөд насаараа амьдарч болдог, ядуусыг цуглуулдаг хогийн сав биш. Энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хоёр том гүрний дунд оршин тогтнож буй үндэсний дархлаагаа хадгалж авч үлдэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг хэрэгцээтэй байгаа салбар, хийж чадахгүй байгаа зүйл дээрээ авдаг болохоос биш бүх салбар дээрээ аваад байвал ажиллах хүчээ алдаж байгаа хэрэг л болно.

Харин бидэнд гаднын иргэд дээр засах ганц зүйл бий. Тэднийг хууль хүчний байгууллагуудтайгаа нийлээд дээрэмддэг. Ийм байж болохгүй. Үүнийгээ л бид зогсоох ёстой" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Даваасүрэнгийн энэ удаад дуугарч буй зүйл ЗҮЙ ЗӨВ ҮНЭН АСУУДАЛ.

ЗочинСаруул
ЗочинСаруул

Женко л дээрэмдэж байсан ш дээ

Зочин
Зочин

НЭГ САЯ ТӨГРӨГ ӨГӨӨД ОРШИН СУУХ ЭРХ ХҮССЭН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВААД ХӨӨГӨӨД ЯВУУЛЬЯ.ХАРИН 100 САЯ ДОЛЛАР ӨГВӨЛ БОДОЛЦОЖ ҮЗЭХЭЭС БИШ САЯ ТӨГРӨГИЙГ ХЭН Ч БАРИАД ИРНЭ БААХАН ХЯТАДУУД САЯ ТӨГРӨГ БАРИАД УРТ ДАРААЛАЛ ҮҮСНЭ ТЭНЭГ ТЭНЭГҮҮДЭЭ ҮҮНИЙГЭЭ Л БОДОЛЦООЧ

Зочин
Зочин

Даваасүрэн гишүүн маш үнэн хэлж байна даа

Зочин
Зочин

Даваасүрэн гишүүн маань цөөхөн бодлого ярьдаг гишүүдийн нэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button