ДЭЛХИЙ
ОХУ-д Чойбалсангийн нэрэмжит гудамж байгуулна

ОХУ-ын Чита хот шинээр байгуулах бичил дүүргийнхээ гудамжуудыг Хятад, Монгол, Буриадын хотуудаар нэрлэ хэмээн хотын захирагч Евгений Ярилов холбогдох албаныханд даалгавар өгсөн тухай өчигдөр мэдээлсэн байна.
Захирагчийн саналаар Чита хотод Улаан-Үд, Бээжин, Хайлаар, Манжуур, Чойбалсангийн нэрэмжит гудамжийг байгуулахаар болжээ. Түүхэн болон ах дүү хотуудын хэлхээ холбоотой гэсэн үндэслэлээр ийм нэртэй гудамжууд байгуулах болсон гэж захирагч тайлбарласан байна.
Мөн Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод, Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотод бас Читийн нэрэмжит гудамжнууд байдаг гэж бас дурджээ.
Эх сурвалж: chita.ru












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойбалсан ч агуу хүн юмаа
Аваачиж алчихаад доромжилж байх шив дээ
Оросуудад ингэж алиа-лах хэрэгцээ байна гэж үзэж дээ. Бас Цэдэнба-лын гудмыг байгуулах нь цагаа л хүлээж буй ээлжит тоглоом болох нь. Бид эндээс лобидоод л, хоорондоо талцаад л. Дэндүүтанил технологи байна.