Нийгэм мэдээ

Ажлын байрандаа согтуурсан “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн удирдлагуудыг 25 мянган төгрөгөөр торголоо

Энэ сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2024 17:15

Ingeed boloo yu ene chin shagnaad bgaan bishuu

Зочин
Зочин
2 сар 26, 2024 18:06

Arai arai. Kkk.

Zochin
Zochin
2 сар 27, 2024 09:01

SHUUGCH tsoxison sagschin zaluu 100.000-r torguulij ..... x**xen tsoxison darga nar 25.000-r torguuljee .... XEZEE XENII BATLASAN XUULI VE

Холбоотой мэдээ

Back to top button