Австралийн Виктория мужид болсон түймрийн улмаас 30,000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо

Австралийн Виктория муж болон Өмнөд Австралийн зарим хэсэгт сүүлийн жилүүдэд тохиолдоогүй том хэмжээний гал түймэр дэгдэж, тус бүс нутгийн 30,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Австралийн Цаг уурын газрын мэдээлснээр, Виктория болон Өмнөд Австралийн зарим хэсэгт халуун, хуурай, салхинаас болж гал түймэр гарах эрсдэлийг бий болгосон. Мөн тус бүс нутагт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул хуурай аянга цахилгаан цахих аюултай анхааруулж байна” гэж байлаа.
Гал түймэртэй тэмцэх газрын ахлах ажилтан Жейсон Хеффернан: Температур 40°C (104°F) хүртэл хурдацтай нэмэгдэж, салхины хурд цагт 60-70 км (37-43 миль/цаг) хүрч байна. Одоогоор Кастердон, Хамилтон, Канагулк зэрэг хотуудад ажиллаж байна. Виктория мужийн зарим хэсгийн 30,000 орчим хүн иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна" гэж байлаа.
Эх сурвалж: СNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.