Жо Байден зургаан тэрбум ам.долларын оюутны зээлийг нэмж тэглэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2020 онд сонгуулийн кампанит ажилдаа оюутны зээлийн дарамтыг шийдвэрлэнэ гэж амласан байдаг. Тэр албан тушаалаа хүлээн авснаас хойш олон тэрбум ам.долларын оюутны зээлийг тэглэсэн байгаа юм.
Байден пүрэв гарагт /2023.03.21/ 78 мянга гаруй төрийн албаны ажилчны 6 тэрбум ам.доллар бүхий оюутны зээлийг тэглэнэ гэдгээ мэдэгджээ. Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ багш, сувилагч, гал сөнөөгчид үүнд хамрагдаж болно гэсэн байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд Байдены захиргаа 143 тэрбум ам.долларын оюутны зээлийг тэглэсэн байгаа юм. Пүрэв гарагт гаргасан мэдэгдлийн хүрээнд 78 мянган төрийн албан хаагчдын оюутны зээлээс дунджаар 77 мянга орчин ам.доллар (Одоогийн ханшаар 260 сая төгрөг) хасагдана.
Байден энэ талаар мэдэгдэл хийхдээ “Эдгээр төрийн албан хаагчид өөрсдийн карьераа нийгэмд үйлчлэхэд зориулсан хэдий ч өнгөрсөн үеийн захиргааны алдаа дутагдлаас болж хуулийн дагуу авах ёстой хөнгөлөлтөө авч чадаагүй” гэсэн байна.
Одоогийн байдлаар 40 сая америкчууд нийтдээ 1.727 их наяд ам.долларын (Одоогийн ханшаар 5830 их наяд төгрөг) оюутны зээлтэй байгаа юм.
Эх сурвалж: BBC, Education Data
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зөнөг өвгөн дахин сонгогдох гэж мөн ч улайрч байна даа �######�уул.
Хаа газрын сонгуулийн ажил ижил байх юм