НИЙГЭМ

Дунд голын гарам дээр галт тэрэг автомашинтай мөргөлджээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2024.04.04/ 16 цаг 31 минутад “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг явах үед суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн “Э” нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд жолоочдыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио /хонх/, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2024 01:41

хэнэггүй дураараа монгол зан

Зочин
Зочин
4 сар 5, 2024 07:37

Г�##�т тэрэгтэй ур�##�ддаг нь жолоочийн буруу. Аминаасаа уйдаж дээ.

Зочин
Зочин
4 сар 5, 2024 10:23

КАМИКАЗЕГИЙН МОНГОЛ ХУВИЛБАР БАЙНА ИЙМ Л ЭРГҮҮ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ХҮМҮҮС УБ ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА ДАА ЖОЛООЧ ҮХСЭН ҮҮ? ҮХЭЭЧ ЧИ ОРКОО

Даваа
Даваа
4 сар 5, 2024 10:39
Reply to  Зочин

Архи нь гараагүй байсан байх оо.

Холбоотой мэдээ

Back to top button