НИЙГЭМ

Хүүхэд нь эндсэн бол алдарт эхийн одон олгодоггүй байх заалтыг өөрчилнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ. Учир нь хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах болзол хангасан ч аль нэг хүүхэд нь эндсэн тохиолдолд олгодоггүй байх одоо хэрэгжиж буй зохицуулалтыг халахаар энэ хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Тодруулбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн бол тус одонг олгож буй. Мөн "Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж хуульд заажээ.

Хэрэв ЕТГ-аас боловсруулан иргэдээс санал авч буй хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдвэл ээжүүд хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах боломж бүрдэх нь гэж ойлгож болох. Өөрөөр хэлбэл, бага хүүхэд нь нэг нас хүрсэн байхад өмнөх аль нэг хүүхэд нь ямар нэгэн байдлаар эндсэн тохиолдолд тухайн ээж хүсэлтээ гаргавал тус одонг олгодог байх. Харин хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд олгохгүй байхаар нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Ингэснээр өмнөх хуульд заасан шалтгаанаар алдарт эхийн одонгоо авч чадаагүй ээжүүд нөхөж авах хүсэлтээ өгч болох аж.

Иргэн та энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал өгөх бол энд дарж хандаана уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинт
Зочинт

Тэр одон авах ээжид нь онцгүй санагдах юм бишүү одон авахын хүснэ гэж үү сонин л юм

Зочин
Зочин
Reply to  Зочинт

Ер нь яваандаа хүүхэд олсон олоогүй, гаргасан гаргаа гүй ялгаагүй, олон удаа ч юмуу, олигтойхон.... юу яалц сан хүүхэн болгонд одон өгдөг болох нь ээ дээ !

Холбоотой мэдээ

Back to top button