Жо Байден: Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тээвэрлэлт хэдхэн цагийн дотор эхэлнэ

Мягмар гарагт /2024.04.23/ АНУ-ын Конгрессын Сенатын танхим Украин, Израил, Энэтхэг-Номхон далайн руу 95 тэрбум ам.долларын тусламж илгээх хуулийн төслийг агуулсан багцыг дэмжсэн юм.
Тэгвэл Байден лхагва гарагт /2024.04.24/ тус багцад гарын үсэг зурж эцэлсэн баталжээ.
95 тэрбум ам.долларын задлабал
- Хамгийн том хэсгийг буюу 61 тэрбум ам.долларыг Украинд.
- 26 тэрбум ам.долларыг Израил болон дэлхий даяарх мөргөлдөөний бүсүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд.
- 8.12 тэрбум ам.долларыг Энэтхэг-Номхон далайн бүс дэх холбоотнуудад “Коммунист БНХАУ-тай тэмцэхэд” тусалж илгээх юм.
Гарын үсэг зурсныхаа дараа Байден “Энэхүү тусламж нь АНУ-ыг илүү аюулгүй болгоно. Мөн дэлхийг илүү аюулгүй болгож, АНУ-ын олон улс дахь манлайллыг үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш АНУ-аас Украин үзүүлж байсан цэргийн тусламж царцсан. Үүний улмаас Украин зэвсэгт хүчинд цэргүүддээ хуваарилах сумны нөөц шавхагдах дөхөөд байсан.
Байден нэмж хэлэхдээ Украин руу илгээх цэргийн хангамжийг “Ойрын хэдэн цэгийн дотор тээвэрлэж эхэлнэ” хэмээж, их буу болон пуужингийн системд зориулсан сум, хуягт машин багтана гэдгийг дурджээ.
Түүнийг хуулийн төсөлд гарын үсэг зурснаас хэдхэн хормын дараа Пентагон 1 тэрбум ам.долларын тусламжийг Украин гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цөмийн дайш дэгдээнэдээ энэ зөнөг
Памперстай зөнөг өвгөн дуусжээ.
Фашист путлёр аажим аажмаар дуусч буй бололтой.
Энэ жил цөмийн дайн дэгдэж дэлхий сүйрэх дээрээ тулах вий дээ.Хэрэв дэлхий сүйрвэл Анусаас болж сүйрэх нь дээ.Манай Анусыг дэмжигчид юу бодоцгоож байна даа