Кенид үерийн улмаас 188 хүн амь үрэгдэж, 90 хүн сураггүй болоод байна

Кени улсад гуравдугаар сараас хойш их хэмжээний бороо орж, голууд үерлэсний улмаас 188 хүн амь үрэгдэж, 90 гаруй хүн сураггүй болсон байна.
Бороо үргэлжилсэн орсоор байгаа тул эрх баригчид 178 далан, усан сангийн ойролцоо амьдардаг иргэдийг нүүн суурьшихыг тушаажээ.
Кенийн Дотоод хэргийн яамнаас “Усан сангууд бараг дүүрсэн учир ямар ч үед хальж, ойр орчмын оршин суугчдад өндөр эрсдэл учруулж байна” гэсэн юм.
Ийм учраас Найроби голын ойролцоо 30 метрийн зайд оршин суудаг хүмүүсийг пүрэв гарагийн 18:30 минутаас (орон нутгийн цаг) хойш 24 цагийн дотор нүүхийг тушаасан байна.
Албан тушаалтнууд ойрын өдрүүдэд улам бүр дордоно гэдгийг анхааруулжээ. Кени улсын Ерөнхийлөгч Уильям Руто “Далайн эргийн бүсээр Хидаяа циклон дайрч өнгөрөх магадлал өндөр учир их хэмжээний бороо орж, хүчтэй далайн давлагаа үүсэх төлөвтэй байна” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.