22 настай дэд түрүүч булчирхайн хавдраар өвдөж, ээж нь ард түмэндээ хандлаа

ДХИС-ийн IV дамжааны оюутан, 22 настай дэд түрүүч Ц.Ариунзаяагийн ээж монголын ард түмнээс хандив гуйжээ. Учир нь түүний охин Ц.Ариунзаяа өнгөрсөн оны 12 дугаар сард булчирхайн хавдар оношлогдож, 2024 оны 2 дугаар сард хагалгаанд орсон. Гэвч биеийн байдал нь 4 дүгээр сараас гэнэт муудаж үзүүлэхэд тунгалагийн булчирхайн тархсан хорт хавдар оношлогджээ.

Охины ээж БНТУ руу эмнэлэгт хандахад хавдар тархсан байдалтай учир хагалгаа хийлгэх боломжгүй, харин хими эмчилгээг хийлгэхийг зөвлөжээ. Эмчилгээний эхний зардал нь 75 сая төгрөг болох аж. Тиймээс дөрвөн хүүхэдтэй, хань нөхөр нь нас бараад удаагүй байгаа эмэгтэй охиныхоо амь насыг аврахаар ард түмэндээ хандахаас өөр арга байсангүй гэжээ. Уг гэр бүлд туслахыг хүсвэл 86453745, 94894045 дугаарт холбогдоорой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.