Нийгэм мэдээ

"Сонгуультай холбоотой 136 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн"

Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотойгоор гарч буй зөрчлүүдийн талаар мэдээлэл өглөө. Мөрдөн байцаах албаны тусгай субьектээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд ажлын хэсэг гарган ажиллаж эхлэхэд сонгуультай холбоотой 136 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 58 өргөдөл, гомдолд мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа бөгөөд хуулиараа тав хоногт багтаан шийдвэрлэн шалгадаг.  

Ирж буй мэдээллийн дийлэнх нь нэр дэвшигчдийн нэр хүндэд илт халдсан гэдэг гомдлууд бүртгэгдэж байна.

Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан сумын намын байрнаас мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байна гэх гомдол, мэдээлэл бүртгэгдснийг шалгахад 224 саналын хуудас гарч ирсэн. Ингэхдээ сургалтын байдлаар ашигласан гэж мэдүүлсэн" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button