Нийгэм мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 205 ослын дуудлага ирж, 12 хүн нас баржээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, 19 иргэний амь насыг хамгаалжээ.
Харамсалтай нь 11 насанд хүрсэн хүн, нэг хүүхэд нас барсан байна.
Тэгвэл, нийт дуудлагын 112 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл бол 66 нь гал түймэр аж. Харин хүний үйл ажиллагаатай холбоотой осол 26, геологийн гаралтай аюулт үзэгдэл нэг байсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.