Нийгэм мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.

Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Саша Сага
Саша Сага

Манай Ерөнхийлөгч хийморьлог сайхан харагдаж байна шүү..Дундад Ази тэр дундаа Узбекистан бол манайтай цусан төрлийн ахан дүүс билээ..Узбек хэл бол Цагаадайн хэл гэж албан ёсоор нэрлэгддэг хэл юм шүү..

Зочин
Зочин

Монголын Цагаадайн хаанчлалын үеийн маш том түүх тэнд бий. Тэдний архивыг ухах, судлах талаар ярилцах буй заа

иргэн
иргэн

МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН МАНАЙ УЗБЕКЭД АЙЛЧАЛ ХИЙЖ БАЙГАА НЬ ГОЁ ШҮҮ СҮРЛЭГ ЖАВХААТАЙ ЭР БАЙНА ТОВЧ НАМТАР ДЭЭРЭЭ ЦЭРГИЙН ХҮН БАЙСАН БАЙХ.МОНГОЛЫН БАТ ХААНЫ ОНГОН МАНАЙ УЗБЕКЭД БАЙГАА БИД НЭГ ЦУСТАЙ АХАН ДҮҮС БАЙХ.ИЙМ Л ЖАВХААЛАГ ЦЭРЭГ ЖАНЖДАА ДАГУУЛСАН БАТ ХАН СУЛТАН ХОРЕЗМЫН ВАНГУУД ХӨГШИН ЗАЛУУ ЕВРОПЫГ ӨМДӨНД НЬ ӨТГӨН ШИНГЭНИЙГ НЬ САВИРУУЛЖ ЯВЖЭЭ АМЖИЛТ ПРИЗЕДЕНТ ДОБРО ПОЖАЛАВАТ СОЛНЕЧНЫЙ УЗБЕКСТАН

Холбоотой мэдээ

Back to top button