Гадаад дахь монголчуудын саналыг зургадугаар сарын 28-нд зэрэг тоолно

Гадаадад амьдарч буй монгол иргэд 2024 оны УИХ-ын сонгуулиа өгч дууслаа. Ирц 50 хувь давсныг СЕХ-ноос мэдээлжээ.
Нийт 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст монголчууд саналаа өгчээ. 13 мянга 95 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байсан. Ирц 50 хувь давсан гэхээр тэдний талаас илүү нь саналаа өгсөн байна.
Харин саналын хуудсуудыг одоо тоолохгүй. Зургадугаар сарын 28-ны 22.00 цагт санал хураалт хаагдаж, Монгол Улсад саналыг тоолж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн, гадаадад амьдарч буй монголчуудын саналыг ч мөн тоолох юм байна.
Түүнээс өмнө гадаад дахь монголчуудын өгсөн санал гэх зарим тоон мэдээлэл нийтийн сүлжээнд түгээд байсан. Эдгээр нь худал мэдээлэл юм.
Нэмэлт мэдээлэл өгөхөд, хамгийн олон монголчууд БНСУ-аас саналаа өгсөн нь 1845 аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.