АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Байденыг өрсөлдүүлэхгүй байх талаар яригдаж эхлэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд Бүгд найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Жо Байден нар өрсөлдөх нь тодорхой болсон юм.
Трамп, Байден хоёрын анхны мэтгэлцээнээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.06.27/ хийсэн билээ.
Америкчууд Трамп, Байден хоёрыг ерөнхийлөгчийн алба хашихад хөгшин гэж үзэж буй.
Гэхдээ Трамп гэхээсээ илүү Байдены настай холбоотой сэтгэн бодох чадварын асуудал үүсээд байгаад америкчууд санаа зовж байгаа юм.
Мэтгэлцээнээр Байден сэтгэл зовоом муу үр дүн үзүүлсэн нь АНУ-ын Ардчилсан намынхныг сандаргажээ.
Ардчилсан намын зарим дэмжигчид Байден арваннэгдүгээр сард Трампын эсрэг өрсөлдвөл бат өвдөг шороодно гэж үзэж буй.
Ийм учраас Байденыг бус өөр нэр дэвшигч Ардчилсан намаас өрсөлдүүлэх үү гэх яриа АНУ-ын улс төрийн ертөнцөд явж эхэллээ.
Энэ талаар “Reuters” агентлаг Брукингсийн хүрээлэнгийн ахлах ажилтан, Ардчилсан намын Үндэсний хорооны гишүүн Элейн Камарктай ярилцсан байна.
Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэвшүүлэх процессын тухай “Primary Politics” нэртэй номыг бичиж байсан юм.
Камаркийн хэлснээр бол Ардчилсан намд хоёрдугаар төлөвлөгөө байхгүй аж. Байден намынхаа сунгаанд үнэмлэхүй ялалт байгуулсан. Ийм учраас түүнийг сонгууль өрсөлдөх нь бат гэж ярьж байгаа.
Гэхдээ зуны сүүлээр түүний нэр дэвшиж буйг эцэслэн баталж албан ёсных болгох байсан юм. Байденыг солих бол албан ёсоор баталгаажихаас өмнө алхам хийх хэрэгтэй.
Мэтгэлцээнийхээ дараа Байден өрсөлдөхөөр зэхэж байгаа гэдгээ батлан мэдэгдсэн.
Хэрвээ тэрбээр сонгуулиас нэрээ татвал АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис түүний оронд өрсөлдөх магадлал хамгийн их.
Мөн Калифорнийн амбан захирагч Ньюсом, Мичиганы амбан захирагч Гретчен Уитмер, Кентакки мужийн захирагч Энди Бешар, Иллинойс мужийн амбан захирагч Ж.Б.Прицкер нар Байденыг орлож болно.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.