Дэлхийн алдарт Пласидо Домингогийн дуу хоолой өнөөдөр Монголд эгшиглэнэ

МУАЖ Э.Амартүвшингийн урилгаар дэлхийн алдарт дуурийн дуулаач Пласидо Доминго монголд ирээд буй.
Наймдугаар сарын 3-нд болох "Centennial Celebration" нэртэй уг сонгодог тоглолтод Пласидо Домингогоос гадна Фабио Сартори, Нина Минасиан нар дуулж, Гаэтано Ло Коко удирдана.
Ташрамд дуулгахад тоглолтыг АПУ ХК ивээн тэтгэж байгаа аж. Тоглолт 16.00 цагт, УДЭТ-т эхлэх ба Сүхбаатарын талбайд олон нийтэд шууд дамжуулж хүргэх юм байна.
Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго "Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан.
Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” гэж хэлжээ.
Харин МУАЖ Э.Амартүвшин "Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монгол үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна" хэмээсэн байна.

Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боодог хийж өг.