Америк сургуулиуд бясалгах завсарлагаа нэвтрүүлж байна
Роберта Т.Смитийн бага сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын зуны амралт болоход хэдхэн хоног үлдсэн байв. Тэд өдрийнхөө хамгийн дуртай цагийг хүлээнэ.
Хүүхдүүд нүдээ аньж, эрхий хуруугаа духан дээрээс зүрх хүртлээ чиглүүлж, урьдчилсан бичсэн дуу хоолойн тэднийг аварга загасны сэрвээ гэх дасгал хийхийг удирдан явуулав.
АНУ даяар сургуулиуд сурагчдыг стресс, сэтгэл хөдлөлөө зохицуулахад нь туслах зорилгоор иог, бясалгал, анхаарал төвлөрүүлэх дасгалуудыг нэвтрүүлэх болжээ.
Ковидийн цар тахлын дараа сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд илүү ид тод болсон тул АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) өнгөрсөн жилээс энэ мэт арга хэмжээг сургуулиудад явуулахыг дэмжсэн юм.
Цар тахлын улмаас цахимаар хичээллэж, хөл хорионд байсан нь хүүхдүүдэд нөлөөлсөн.
“CDC” 2023 онд мэдээлснээр сурагчдын гуравны нэгээс илүү хувь нь гуниг, цөхрөх мэдрэмжид байнга автдаг байна. Ийм учраас тус төв сурагчдад сэтгэл хөдлөлөө зохицуулахад туслах дасгал хийлгүүлэхийг сургуулиудад зөвлөсөн юм.
Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвийн захирал Мэнди Коэн “Өсвөр насныхан болон залуу үеийнхэн маань сэтгэл зүйн эрүүл мэндээрээ их хямарсан гэдгийг мэдэж байгаа. Сурагчдад хүчтэй сэтгэл хөдлөлийг туулахад нь туслах бодит ур чадвар өгч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Судалгаанууд сургуулийн орчинд анхаарал төвлөрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх нь сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд тусалдаг гэдгийг харуулсан.
Эх сурвалж: Voice of America
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Английн маш олон сургууль нэвтрүүлсэн. Монголд ингэвэл шашны энтэр гэж их тэнэгтэцгээж орилно доо
Бяс�##�гана гэж яг юу гэсэн үг вэ ? Нүдээ аниад юу ч бодохгүй байхыг хэлэх үү Тийм бол зөв. нөрвээ буюу мэдрэлээ амрааж байна гэсэн үг.
Бяс�##�г�##�ын ач тусыг эрдэмтэд хэдийнээ нотолсон, зөвөлсөөр байгаа. Манай монгол эрх мэдэлтнүүд дүлий чихээ хурдан онгойлгоосой.