Нийгэм мэдээ

Ногоон байгууламж дээр машинаа байршуулбал 300 мянган төгрөгөөр торгоно

Ногоон байгууламж дээр машинаа байршуулж, зогсоол болгон ашиглаж байгаа тухай олон нийтийн сүлжээнд хөврөөд буй. Тус асуудлыг ТЦА-аас тодруулахад "Тухайн асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлээр зохицуулж буй" хэмээв.

Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйл.Авто замын тухай хууль зөрчих

1.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, эсхүл ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бас явган хүний зам дээр машинаа байршуулбал торгоно

Холбоотой мэдээ

Back to top button