Нийгэм мэдээ

"Эхний 7 сард суррон дугуй болон цахилгаан скүүтертэй холбоотой 119 осол бүртгэгдсэн"

Хичээл эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд скүүтэр болон суррон дугуйгаар зорчих нь нэмэгдсэн.

Улмаар скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, мөн явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байгаа тухай албаныхан мэдээлж буй.

Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослын талаар ТЦА-аас тодрууллаа. Ингэхэд "Он гарснаас хойш эхний долоон сарын хугацаанд суррон дугуй болон цахилгаан скүүтертэй холбоотой 119 дуудлага ирсэн. Үүний 75 хувь буюу 90 нь суррон дугуй, 25 хувь буюу 29 нь цахилгаан скүүтертэй холбоотой осол байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-04 18:20

Гэмтлийн эмч гипсийг сувилагчийн орон тоог нэмнэ үү

Холбоотой мэдээ

Back to top button