Улсын дугаарыг хэвийн олгож, мотоцикл, чиргүүл, зүтгүүрийг журамлана
Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын олголт нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж, улсын дугаар олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.
Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өчигдөр /2024.09.04/ Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв /ЗХУТ/-өөс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэвийн олгож эхэлснийг мэдэгдлээ.
ЗХУТ-өөс мэдээлснээр “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга давчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгээс автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, механизмыг шалгуур үзүүлэлтэд оруулахгүй байх саналыг журамд тусгуулахаар боловсруулж байгаа” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүн дээр сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа. Тодруулбал, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон эдгээр тээврийн хэрэгслүүд үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд машин хөдөлгөөнд оролцох аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон нутгийн сонгуулийн дараагаас бүгдээрээ цэгцэндээ орцгооё!!! Автомашины тоогоо 650-болтол буулгая!!! Зогсоол авто замын татвараар замаа Ядаж Эрээний түвшинд хүргэе!!!
Erguu sumtay nobshnuud ! .