Нийгэм мэдээ
Паралимп: ОУХМ П.Энхманлай тавдугаар байрт орлоо
“Парис-2024" паралимпын наадмын Хөнгөн атлетикийн 100 метрийн тэргэнцэртэй гүйлтийн төрөлд ОУХМ П.Энхманлай 16.03 секундын амжилтаар гараандаа 5-р байрт орж, тэмцээнээ өндөрлүүллээ.
П.Энхманлай нь 2016 оны Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.
Тэрбээр хоёр дахь паралимпын наадамдаа тоосоо өргөх бөгөөд гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай тамирчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.