Нийгэм мэдээ

2549 иргэнийг ₮45.3 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-ий шүүх хурал дахин хойшиллоо

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.09.05/ Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны 10 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр хойшлууллаа.

Харин шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардоржийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаагаас гаргасан шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, 2 улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцлоо гэж Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хэргийг сануулахад, "Бэлтэс мөрөн" компани 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-05 20:26

Насаар нь шонд өлөг л�##�рууыг энэ нүүрс ждү ногоон хуучин автобус богд уулын газрынхантай зуг шун�##�т бузрууд дандааа иргэдиин боломжииг хулга�##�агсад

оогий
оогий
2024-09-06 00:23

Бараг 2500 хүн нэгэн зэрэг луйвардуулсан байхдаа яахав дээ, луйвар яваад байгааг,хялбар мөнгө бол хавх гэдгийг ойлгодог хүн эдэн дотор байгаагүй гэж үү , өөрсдийнхээ шун�##�тай, тэнэгээс болж мөнгөө �##�дагсад ямар олон байдгийм бэ

Цогягү
Цогягү
2024-09-06 00:29

Мултрах боломжтой болгодог арга бол хойшлуулах юм

иргэн
иргэн
2024-09-06 11:20

ЗА ТЭР ИХ МӨНГИЙГ ЭНЭ ГЭР БҮЛИЙН ЛУЙВАРЧИНГУУД ЯАЦЫН ҮРЖ БАРСАН УУ? ГЭР БҮЛЭЭРЭЭ АРХАГ ШОРОНЧИД БОЛЛОО ЭЭЖ ОХИН ХОЁР ЛУУСАНГИЙН ХОРИХОД ГАР ХАНГАЛГА ХИЙГЭЭД ХЭВТЭЖ ДЭЭ АЙМААР ЮМАА.

Зочин
Зочин
2024-09-06 15:54

тодорхой хэргийг юуг нь хойшлуулаад бдын! хөрөнгийг нь болон луйвардсан нуусан бүгдийг хураагаад, тарааж өгөөд, хариуцлагыг нь хүлээлгээч!

Холбоотой мэдээ

Back to top button