Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ гадаад хүмүүсийг хүүхэд үрчилж авахыг зогсооно

БНХАУ-ын засгийн газар олон улсад хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрөө зогсоож байгаа гэдгээ мэдэгджээ. Энэ хөтөлбөр зогсож буй нь хүүхэд үрчлэх хүсэлт гаргасан Америк гэр бүлд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл авахыг АНУ хүсэж байна.

Пүрэв гарагт /2024.09.05/ БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин мэдэгдэл хийхдээ гадаадын иргэд хүүхэд үрчилж авахыг зогсоож байгаа гэсэн юм. Зөвхөн цусаар холбоотой тохиолдолд л хүүхдийг үрчилж авч болох аж.

Үүний дараа Бээжингээс БНХАУ дахь АНУ-ын дипломатуудад мэдэгдэхдээ цусан холбоотой биш хүмүүсийн одоог хүртэл гаргасан бүх хүсэлтийг аль шатанд явж буйгаас хамаарахгүй цуцална гэжээ.

Ийм учраас АНУ-ын элчин сайд энэ асуудлын талаар тодруулга авах хүсэлт илэрхийлсэн гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна. Төрийн департамент “Үрчлэлтийн процесс нь дуусахыг хүлээж буй олон зуун гэр бүл бий гэдгийг бид ойлгож байгаа” гэсэн юм.

Гадаад иргэд олон арван жилийн турш Хятадаас хүүхэд үрчлэн өсгөж ирсэн. Америк гэр бүлүүд БНХАУ-аас хамгийн их буюу 82,674 хүн үрчилж авсан байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын төрөлтийн түвшин огцом буурсан. Ийм шийдвэр гаргах болсон нь үүнтэй хамаатай байж магадгүй.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-06 12:41

Расистууд !

Холбоотой мэдээ

Back to top button